ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-аас Хүнсний болон хоол тэжээлийн аюулгүй байдалд COVID-19-ийн нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжих 62,000 ам.долларын техник туслалцааны төслийн баримт бичигт өнөөдөр гарын үсэг зуржээ. Төслийн хүрээнд 4000 кг хүнсний ногооны үрээр төвийн тариалангийн бүсийн 1430 тариаланчдыг хангана. Мөн зэрэгцээ тариаланчдын техникийн мэдлэг, чадварыг сайжруулах чиглэлээр сургалтанд хамруулах ажээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа:
"Өнөөдөр батлагдсан хүнсний ногооны үрээр хангахад дэмжих зорилготой төсөл бол нэгдүгээрт одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор, хоёрдугаарт Засгийн газрын тавьж байгаа зорилтуудыг дэмжихээр бид нар хамтарч ажиллаж байгаа юм. Хүнсний ногоо тарьж, өрхийн аж ахуй эрхэлдэг 1400 өрхийг төрөл бүрийн хүнсний ногооны үрээр хангахад бид дэмжиж ажиллана. Энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж монголчуудын эрүүл мэндийн асуудалд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.