Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж хүчтэй шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод анхны бороо орно. Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. 9-11 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.