БНХАУ коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн тоог дахин хянаснаар тахал өвчнөөр амиа алдсан иргэдийн албан ёсны нэмэгдэв.
Вирус анх тархсан Ухань хотын албаныхан өмнө нь 2,579 иргэн нас барсан хэмээн тогтоосон бол дахин шалгалтын үр дүнд нас баралтын тоонд 1,290 тохиолдлоор нэмэгдсэнээр хотын үзүүлэлт 50 хувиар өслөө. Ингэснээр Ухань хотод албан ёсны үзүүлэлтээр коронавирусийн нийт 50,333 тохиолдол бүртгэгдэж, 3,869 хүн нас барсан болох нь тогтоогдлоо.
Цар тахлын эхний үе шатанд зарим хүмүүс гэртээ нас барж, эмнэлгийн ажилчид нас баралтын талаар мэдээлэхээс илүүтэй өвчнийг эмчлэхэд төвлөрч, олон тооны засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагуудаас тоо баримт цуглуулахад их хугацаа орсон тул эдгээр нас баралтууд бүртгэгдээгүй өнгөрсөн болохыг албаны хүмүүс тайлбарлав.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.