УИХ-ын чуулганын үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн. УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар санал асуулгыг нууц санал хураалтаар явуулахаар болж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Г.Мөнхцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан юм. Нууц санал хураалтыг цаасаар явуулсан ба саналаа нэгтгэснээр 52 гишүүнээс 27 нь дэмжлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Батзориг чөлөөлөгдөж, МАН-ын бүлэг 62 гишүүнтэй боллоо.
УИХ-ын чуулганы дараагийн хэлэлцэх асуудал бол Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.