СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Диамонд Принцесс усан онгоцны 61 зорчигч коронавирусээр халдварлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Япон улсын Ёкохамагийн эрэгт тусгаарлагдаад байгаа 3,700 зорчигчтой Диамонд Принцесс аяллын усан онгоцон дээр коронавирусээр халдварласан хүний тоо дахин 41-р нэмэгдэж, нийт 61 болжээ. Тус онгоцон дээр аялж байсан 80 настай Хонконгийн иргэний бие муудаж эхэлснээр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан байсныг илрүүлсэн юм.

. Япон улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо ийнхүү нэмэгдэж нийт 86 болсон нь Хятадын дараа хоёрдугаарт орж байгаа юм.

Усан онгоцон дээр халдвар авсан зорчигчдын 28 нь Япон, 11 Америкийн, Австрали Канадын 7, Хятадын 3 иргэн байгаа ажээ.

Уг онгоцноос гадна Хонконгийн эрэгтэй Ворлд Дрийм аяллын усан онгоцны найман зорчигч тус вирусээр халдварласан болохыг илрүүлсэн учир мөн тусгаарласан байна. 3,600 зорчигчтой аяллын онгоцноос вирусын халдвар авсан байж болзошгүй бусад сэжигтэй тохиолдол одоогоор илрээгүй.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.