СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Чинзориг: Борлуулалтын орлого нь 50-иас дээш хувиар буурсан ААН-үүдийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр амласан нийгмийн хамгааллын чиглэлийн бодлого, шийдвэрийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

-НДШ-ийг зургаан сарын хугацаанд чөлөөлөх, гурван сарын хугацаанд 200 мянган төгрөг олгох асуудлыг зохицуулсан журмыг сая Засгийн газрын хурлаар баталлаа.
.
Үүнд, Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүд хамаарахгүй. Харин өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, ТББ, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарна.

. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг НДШ-ээс чөлөөлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр тооцож чөлөөлөхийг журамд тусгажээ. Журмыг ирэх долоо хоногт ТЕГ, НДЕГ-уудад хүргүүлж тэндээс ирсэн мэдээлэлд үндэслэж ажиллана.
Харин гэсэн юм. 

 

Харин Засгийн газрын ХМОНХХ-ээс ирүүлсэн албан мэдээг та бүхэнд хүргэе. 

Ковид-19 цар тахлын улмаас аж ахуй нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсны улмаас ажилтнуудынхаа цалин хөлсийг хугацаанд нь олгоход хүндрэл учирч байна. Мөн ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, ажлаас халах хүртэл арга хэмжээ авч байгаагаас айл өрх, иргэдэд санхүүгийн эрсдэл, хүндрэлийг авчирч байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын саналаар энэ сарын 10-ны өдөр УИХ-аас үйл ажиллагаа нь доголдож орлого буурч байгаа боловч ажлын байраа хадгалж, нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь ирүүлсэн зарим аж ахуй нэгж байгууллагын ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар чөлөөлөх, мөн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуй нэгжийн даатгуулагчид ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200.000 төгрөгийн дэмжлэгийг 3 сарын хугацаанд үзүүлэхээр хуульчлан батлуулсан. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж тус хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг яаралтай горимоор хэлэлцүүлэн батлав.

Журам ёсоор мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын нэгэн хүртэлх зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын нэгэн хүртэл үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг дараах байдлаар зохицуулахаар боллоо.  

-Төрийн болон орон нутгийн өмчит ААН-ээс  бусад ААН, Төрийн бус байгууллагуудыг зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлнө

-Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуулийг хамруулна 

-Сайн дураар даатгал төлөгчийг хамруулна 

-Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН, байгууллагын ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Ажилтан болон ажил олгогчдыг НДШ төлөлтөөс хөнгөлөхдөө 2020 оны 1-3 дугаар сард төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгээс дундчилж төлснөөр тооцон дэвтэрт нь бичилт хийнэ. Сайн дураар даатгал төлөгчдийн бичилтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно. Харин даатгуулагч үл зөвшөөрсөн тохиолдолд зөрүүг нэмж төлөн төлөлтөө өндөр дүнгээр бичүүлэх эрх нээлттэй үлдэж байна. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулж хэрэгжилтийг хангуулж ажиллахыг ХНХ-ын сайдад үүрэг болгов.

Урьдчилсан тооцооллоор тус хуулийн хэрэгжилтийг хангаснаар 45,3 мянган ажил олгогч, 704.6 мянган даатгуулагч буюу ажилтан албан хаагчид хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, улсын төсвөөс 940.6 тэрбум төгрөгийг тэдний НДШ-ийн чөлөөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар байна гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нэк
4 жилийн өмнө
64.119.20.102

50 хувь борлуулалт буурсан гэдэг дампуурсан гэсэн үг ийм аж ахуй компан ажилын байраа хадаглаж хүмүүст цалин өгөхүү наад мөнгийг чинь авах шаардлага хангах компан байхгүй

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.67

Hudlaa tsenzur taviad har hulgaichuud oorsdoo hulgai hiiheeree tsenzuurgui hulgai hiideg bj ogch chadahgui bol yah hudlaa popordog bna Hurelsuh Durak

Кк
4 жилийн өмнө
202.9.40.41

Хорио тогтоогоод үйл ажиллагааг нь зогсоосон газрууд яана гэсэн шг үү. Орлого байхгүй тул ажилчдаа амраасан бол яахуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.