СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг албан тушаалаас нь чөлөөллөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Б.Загдаатай ярьсан ярианы бичлэгийг livetv.mn анх дэлгэн тавьсан.

Энэхүү бичлэг тарсан даруйд үзэгч, уншигчид дургүйцлээ олонтаа илэрхийлж, "Ийм яриатай хүн ХЭҮК-ын дарга байж болохгүй" хэмээсэн нь түүнийг албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй болгосон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөхийг хүссэний дагуу Ж.Бямбадорж чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн мягмар гарагт өгсөн юм. 

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа “Би чамд нөхрийн хувьд хэлье. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцаж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ. Би чиний асрамжид байгаа хүмүүсийг хэлж байна шүү” гэсэн нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлсэн. 

ХЭҮК-йн дарга, гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр Ж.Бямбадоржийг үүрэг ажлаас нь өнөөдөр чөлөөллөө. Дараагийн дарга томилогдох хүртэл ХЭҮК-ын аль нэг гишүүн үүрэгт ажлыг нь түр орлон гүйцэтгэх юм байна. 

Мөн, Хүний эрхийн үндэсний комиссын бусад хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа ч дууссан учир гурван гишүүний сонгон шалгаруулалт зарлаад байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Хүний эрхийн комиссын гишүүдийн тоог нэмж зургаа болгосон. Иймд Хүний эрхийн үндэсний комиссын шинээр зургаан гишүүнийг сонгон шалгаруулах зарыг өчигдрөөс нээлттэй зарлаад байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.47.17

golog byambaa zailaw uu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.