Эдийн засагч Л.Наранбаатар ЕТГ-ын дарга асан З.Энхболдын талаар шинэ баримт дэлгэнэ хэмээн хэвлэлийн бага хурал хийв. Түүний хувьд өнгөрсөн сарын 18-ны өдөр хэвлэлийн бага хурлын үеэр З.Энхболд өөрийн эрх мэдлээ ашиглаг өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан талаарх баримтыг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газарт хандаж буй талаараа мэдээлэл хийсэн.
Тэгвэл нэг сарын дараа түүний хүсэлтийн хариуд АТГ, нийслэлийн Прокурорын газар З.Энхболдын хамаарал бүхий этгээдүүдийг шалгахгүй гэдийг мэдэгдсэн байна.
Л.Наранбаатар “Өнөөдөр хууль хүчний байгууллагууд З.Энхболдыг шалгахгүй гэдэг хариу өгдөг болж. Үүнээс харахад энэ хүний нөлөө улс төр болон бизнесийн салбарт ямар байгааг харж болохоор байна. Зууны мэдээ сонинд З.Энхболдын төрсөн дүү “Страто” ХХК-нд ажиллаж цалин авдаг байсныг мэдэж авлаа.
Түүнчлэн “Страто” компанийн гүйцэтгэх захирал А.Батхишиг нь З.Энхболдын 2016 оны сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байжээ. Энэ бол нотлох баримт учраас дахин АТГ шалгуулахаар өгнө. Түүнчлэн З.Энхболд энэ компанитай ямар ч хамааралгүй гэдэг гэтэл түүний төрсөн дүү З.Хишигтогтохийн хамаарал бүхий 20 гаруй компани байна. “Страто” ХХК-нд ажилладаг ажилтнаас З.Хишигтогтохийг тус компаниас цалин авдаг гэх баримтыг олж авсан.
-З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлзийгийн төрсөн дүү Т.Батдэлгэр 2018 оны 10 дугаар сараас хойш “Страто” ХХК-иас цалин авч байна.
-З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох 2018 оны есдүгээр сараас хойш “Страто” ХХК-иас цалин авч байна.
Энэ бүх баримтуудыг дахин АТГ өгч З.Энхболдыг шалгуулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.