УИХ-ын хаврын чуулганаар Төвийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 04-р сарын 08-нд УИХ-ын чуулганаар орсон билээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тавьсан асуулт ихээхэн анхаарал татаж байна. Тэрээр УИХ-ын гишүүнээс илүү дархтай ерөнхий аудитор гаргаж ирэх гэж байна гэдгийг анхааруулсан юм.
Учир нь уг хуулинд Ерөнхий аудиторыг УИХ-ын гишүүнээс илүү эрх хэмжээтэй байхаар тусгаж өгчээ.
Тухайлбал,
"Ерөнхий аудиторыг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, орон байр, албан тасалгаа, унаа, биед үзлэг, нэгжлэг хийх, хураах, үйл ажиллагаа явуулах, мэдүүлэг тайлбар авахыг хориглоно" гэсэн заалт оруулсан байна. Мөн төрөөс орон байрыг нь үнэгүй хангана гэх мэт нэмэлт эрхүүдийг ч тусгажээ.
Гэвч энэ бол төрийн аппартыг ашиглаж дээрэм хийдэг, тайлбар, мэдүүлэг хийдэггүй. Төрийн албаа сунгаад суугаад байдаг "супер төрийн албан хаагч" бэлгэх гэж байгаа зохицуулалт гэж Ц.Даваасүрэнгийн хувьд үзэж байгаагаа онцолжээ.
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санаачлан УИХ-д өргөн барьсан. Бид уг хуулийн төслийн талаар илүү тодорхой мэдээллийг Л.Энх-Амгалан гишүүнээс тодруулж хүргэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.