СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Талийгаачаа оршуулсны дараа цагдаад мэдэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны энэ долоо хоногийн тоон мэдээллээс мотоцикльтой холбоотой хэрэг зөрчил буурахгүй байгааг харж болно. 

Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг “Ар булаг” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэрэг 2020.04.06-ны өдрийн 11 цаг 00 минутын орчим гарчээ. Гэвч тухайн ослын талаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, талийгаачаа оршуулсны дараа нь "Нас барсны гэрчилгээ" авахаар сумын төв орохдоо 4 сарын 14-нд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байх юм. 

Мөн, Говь-Алтай аймгийн Хужирт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон хэрэг 2020.04.15-ны шөнийн 22 цаг 00 минутын орчимд, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэрэг 2020.04.16-ны өдрийн 13 цаг 00 минутын орчимд гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.