Япон улс шинэ коронавирусийн тахлын улмаас үүсээд буй хямралыг бууруулах арга хэмжээний хүрээнд иргэн бүртээ орлогын түвшин үл харгалзан 100,000 иен /1000 орчим ам.доллар/-ий нэг удаагийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болсныг Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр мэдэгджээ.
Япон улсын засгийн газраас эхэндээ тахлын улмаас орлого нь эрс буурсан өрхүүдэд 300,000 иен олгохоор төлөвлөөд байсан ч, одоо иргэн бүртээ 100,000 иен тараахаар шийджээ. Үүнд нийт 12 их наяд гаруй иен зарцуулна.
Уг шийдвэрийг зарласан өдөр Абэ мөн бүх 47 засаг захиргааны нэгждээ онц байдал зарлав. Тэрээр "Онц байдал зарласнаар иргэдийн гадуур гарах болон бусад үйлдлийг хязгаарлах тул хямралд өртсөн бүх хүмүүст тус бүр 100,000 иен олгох ажлыг эрх баригч намууд анхааралдаа авахыг хүсэж байна" гэжээ.
Япон улсад коронавирусийн халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 9,231 тохиолдол бүртгэгдэж, 190 хүн нас баржээ.
Эх сурвалж: The Mainichi
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өртөг өндөртэй газар ингэж өгөхгүй бол юм болохгүй лдээ