СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зургууд тодорлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилдэг гэрэл зургуудыг нэрлэжээ. Жилийн шилдэг гэрэл зургаар өнгөрсөн онд Судан улсад гарсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр AFP агентлагийн гэрэл зурагчин Ясуёши Чибагийн дарсан “Straight voice” нэртэй гэрэл зураг шалгарсан байна.

Уг зурган дээр жагсаалд оролцогчид гар утасны гэрлээ асаан залуу яруу найрагчийг гэрэлтүүлж, дуу хоолойг нь хүргэж буйг харуулжээ. Ардчиллыг дэмжигчдийн хөдөлгөөн болон цэрэг армийнхны мөргөлдөөний дараа тус улсыг олон арван жил удирдсан Омар аль Башир суудлаасаа огцорсон билээ.

Хэвлэлийн шилдэг гэрэл зургийн шагналд сүүлчийн шатанд шалгарч үлдсэн бусад шилдэг гэрэл зургуудийг толилуулж байна.

"Этиопын ЕТ302 дугаар нислэгийг үйлдэж байсан  Боинг 737 онгоц осолдсоны дараа"

"Алжирын Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр гарсан мөргөлдөөн"

"15 настай Армени охин"

"Шархадсан курдын дайчныг эргэсэн нь"

"Абу Дабигийн оффис"

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.