Коронавирусийн халдвар дэлхийн 213 бүс нутаг НҮБ-н гишүүн 185 улсад бүртгэгдээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн даяар нийт 2.1 сая гаруй иргэн халдвар авч 543 мянган хүн эдгэрч 144 мянган иргэн нас бараад байна.
ОХУ-ын бүх муж, хотод коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Өчигдөр Алтай мужид хоёр тохиолдол бүртгэгдэв. Тус мужийн хувьд манай улсын Баян-Өлгий аймагтай хил залгаа байдаг билээ. ОХУ-ын Москва хотын захирагч эмнэлгийн ажилтнуудад үнэгүй таксигаар болон зочид буудалд амрах байрлуулахаар болсон байна. Сингапур улсад сүүлийн 24 цагийн дотор 728 тохиолдол шинээр бүртгэгдэв. Өнгөрсөн нэг сараас хойш хяналтаа тогтвортой авсан боловч гадаадаас ирсэн хүмүүс гэрийн хөл хорионы дүрмийг зөрчихөөс гадна гадаадын ажилчдын томоохон хоёр дотуур байранд халдвар гарснаас болж халдвар тархах үндэслэл болсон гэж үзэв.
ДЭМБ-аас 2022 он хүртэл вакцин гартал халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол зайнаас харьцах гэж үзэж байна. Нийт ажиглалтад байгаа хүнээс хоёр хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 31 тохиолдол батлагдсан. ХӨСҮТ-д 26 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд ажиглалтад 1645 иргэн байна.
ХӨСҮТ-д нийт 373 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. ХӨСҮТ болон ажиглалтын байранд байсан 164 хүн, тандалтын зорилгоор 15 хүнд шинжилгээ хийлээ. Өнөөдөр тусгаарлалтын байрнаас 164 иргэн гарч байна. Дээрх иргэдэд 2 удаагийн шинжилгээ хийсэн тул гэрийн тусгаарлалтанд шилжүүллээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш нийт 1124 хүнд шинжилгээ хийв.
Өнөөдрийн байдлаар 243 иргэн ХӨСҮТ-д эмчилгээ хяналтанд хянагдаж байна. Замын-Үүд боомтоор 58 иргэн ирснээс нэг хүнийг сэжигтэй хэмээн тусгаарлаж, шинжилгээг ХӨСҮТ-руу явуулсан. Бусад хүмүүсийг ажиглалтанд авсан. Хятадын талаас 58 иргэнд шинжилгээ хийсэн ч нэг сэжигтэй тохиолдлыг тусад нь тусгаарлаад байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Хүний биед вирус ороход дархлалын систем ажиллаж эхэлнэ. Уг дархлалын системд эсрэг биет үүсдэг. Жишээлбэл, COVID-19 вирус биед анх ороод ирэхэд дархлалын систем танихгүй боловч тодорхой хугацааны дараа түүнийг таньдаг, эсэргүүцэж чадах эсрэг биет үүснэ. Вирус арилсан ч эсрэг биет үлддэг. Өөрөөр хэлбэл, энэ хүн тухайн өвчнөөр өвчлөөд эдгэрсэн гэсэн үг. Энэ бол вирус биш.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.