Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгч гишүүн, БЗД-ийн засаг даргын орлогч Т.Батцогт 2016-2020 онд тойрогтоо хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тэрээр НИТХ 2016-2020 оны нэгдүгээр улирал хүртэл 32 удаа хуралдаж, ээлжит бусаар 9 удаа хуралдахад 95 хувийн ирцтэйгээр хуралдаа суужээ.
Тэрээр улсын болон нийслэлийн төсөв, орон нутгийн санхжүүжилийн эх үүсвэрээс хөрөнгө гаргуулан
2016 онд
132-р бага сургууль, 212-р цэцэрлэгийг бариулсан байна. БЗД-ийн 2, 21, 27-р хороод 36 мянга гаруй хүн амтай ч зарим нь сургууль, цэцэрлэггүй байжээ. Харин Т.Батцогт уг асуудлыг ийн шийдвэрлэжээ.
2017 онд
Төвсийн хөрөнгө оруулалтаар анх удаа Баянзүрх дүүрэгт шилэн гүүр барьсан.
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэдийн саналд үндэслэн “Эрдэм хотхон”-ны тохижилтын ажил,
-БАМ-ын байшингийн гаднах ажил, гэрэлтүүлэг, камержуулалтыг санаачлан хийлгүүлжээ.
Мөн Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам,
-Дарь-Эх Тоосгон завод, “Ганц худаг”-ийн авто замын шинэлчлэлийн ажил,
-45-р цэцэрлэгийн дотор цахилгааны монтажны бүрэн шинэчлэл хийжээ.
Дүүргийн сангийн санхүүжилтийн хөтөлбөрөөр 102-р сургуулийн дээврийн засварын ажлыг тус тус хийлгэсэн байна.
2018 онд
-Иргэдийн саналд үндэслэн 2, 27-р хорооны тоглоомын талбай, тохижилтын ажил,
-2, 21-р хороонд Бичил цэцэрлэгт хүрээлэн, сагсан бөмбөгийн талбай, хүүхдий тоглоомын талбайг бариулжээ.
2019 онд
Нийт 52 байршилд гэрэлтүүлэг, нийт 28 байршилд камер суурилуулсан бөгөөд энэ нь гэр хороололд гардаг гэмт хэргийг бууруулахад ихээхэн үр дүнгээ өгчээ.
Мөн 127-р сургуулийн гадна талбайд иж бүрэн хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай,
21, 27-р хороонд дөрвөн байршилд зөөврийн цэвэр усны худаг,
2, 21, 27-р хороодын ӨЭМТ-үүдэд яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн байна.
Мөн тэрээр “Оюунлаг Дарь-Эхчүүд”, Спорт өрөлтийн дугуйланг зэрэг 10 гаруй санаачилгыг хэрэгжүүлж, 127-р сургууль, 202-р цэцэрлэг дээр хүүхдийн номын сан тохижуулсан зэрэг олн ажлыг хийж, хэрэгжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.