УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Дээрх хэргийг Улсын мөрдөн байцаах хэлтэс болон АТГ-аас хамтарсан Ажлын хэсэг гаран шалгаж байгаа. Дээрх хэрэгтэй холбоотойгоор талийгаач Г.Батхүүгийн ар гэрийнхэн өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.
Тэд “Хэргийг шалгах явцад нэр бүхий этгээд хэргийн талаар мессеж бичсэн. Тухайн этгээд “Би харсан. Надад 13 секунтын бичлэг байгаа. Мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн “Энэ хэргийн талаар мэдэхгүй” гэсэн бөгөөд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ” хэмээн мэдэгдсэн. Мөн гар утсан ирсэн мессежийг олон нийтэд хүргэсэн. Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотойгоор Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг мөн л мэдээлэл хийсэн.
Талийгаач Г.Батхүүгийн ар гэрийнхэнд бичлэг аваачиж өгсөн хүн нь Б.Ганзориг гэх залуу гэнэ. Түүний аав нь Дорнод аймгийн харьяат Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Д.Базаргүр юм байна.
Тэрбээр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны амь хохирсон хэргийн хохирогчийн өмгөөлөгч мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэл хийх явцдаа мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зөвшөөрөлгүй гаргаж хууль зөрчсөн. Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдэлд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Хохирогч талын өмгөөлөгч Ж.Батхуяг нь амь хохирогчийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэнд нэр бүхий этгээдээс ирсэн хуурамч мессэж зэрэг асуудлуудыг дэлгэсэн. Энэ мэдээлэл нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан үйлдэл болсон. Уг үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг бүртгэл нээн шалгаж байна.
Мөн энэ хэргийн талаар хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн. Хохирогчийн ар гэрийнхэнд нь 13 секунтын бичлэг байгаа гэсэн мэдээлэл тарсан. Үүнийг шалгаж үзэхэд Г.Батхүү агсны ар гэрийхэнд нь 13 секунтын бичлэг хуурамчаар зохиож зориудаар өгч 15 сая төгрөг залилсан хэргийг илрүүлсэн. Мөн иргэн Г гэгч Г.Батхүү агсны хэргийн бичлэг хуурамчаар хийснээс гадна зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөг залилан мэхлэх хэрэг үйлдсэнийг яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлж ажиллалаа” хэмээсэн юм.
Тэгвэл Г.Батхүү агсны ар гэрийнхнээс 15 сая төгрөг авсан Г гэж хэн бэ. Тэр үнэхээр залилан хийх гэж 13 секунтын бичлэгийг хуурамчаар хийсэн үү. Хаана хэнтэй хамтарч бичлэгийг хийж гүйцэтгэсэн бэ, тэрбээр юуны учир бичлэг хуурамчаар үйлдэх болов. Энэ талаар албаны эх сурвалж “Төрийн ордонд иргэн Б амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор 13 секунтын бичлэг гэх зүйлс яригдаж эхэлсэн. Хууль хяналтын байгууллага үүнийг нь мөрдөн шалгаж эхэлсэн. Талийгаач Б-гийн ар гэрийнхэнд бичлэг аваачиж өгсөн Г гэдэг нь мөрдөн байцаалтын явцад хуурамч бичлэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бүр хэн хэнтэй нийлж бичлэг хийсэн бэ гэдгийг тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл, талийгаачийн ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилан авсан нь тодорхой болсон. Дээрх хэрэг шалгагдаж байгаа” гэв. Өөр нэг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач Г.Батхүүгийн ар гэрийнхэнд бичлэг аваачиж өгсөн хүн нь Б.Ганзориг гэх залуу гэнэ. Түүний аав нь Дорнод аймгийн харьяат Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Д.Базаргүр юм байна. Б.Ганзоригийг бусдыг хуурч, мэхэлж залилсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
С.Болд