СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-17

Нэг иргэн галд өртөж нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнгөрсөн хоногт хувийн өмчид гал гарсан гэх гурван дуудлага иржээ. Үүнээс Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжинд иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж, галд 39 настай эрэгтэй өртөж нас барав.

Ой хээрийн гурван түймрийг унтраахаар ажиллаж байна

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн .

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Тогоот” гэдэг газар хээрийн түймэр гарч Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон тухай дуудлагыг энэ сарын 15-нд 12:40 цагт хүлээн авсан. ОБЕГ, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид болон Баяндун, Баян-Уул Цагаан-Овоо, Сэргэлэн, Дашбалбар сумын иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг “Энхтал” гэдэг газар хээрийн түймэр гарч байгааг илрүүлэн орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 16:40 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.