СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иванка Трампад хорио цээрийн дэглэм үйлчлэх үү?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ коронавирусийн халдварын тархалтаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 677,549 хүн халдварлаж, 34,612 иргэн нас бараад байна. .

Тэгвэл хорио цээр тогтоосон мужид Ерөнхийлөгч Трампын охин Иванка аялсан нь олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байх зуур өнгөрсөн долоо хоногт Иванка Трамп Нью Жерси рүү аялжээ..

Цагаан ордноос иргэдийн шүүмжлэлийн хариуд мэдэгдэл хийж “Иванка Трампын аялал худалдаа, бизнесийн зорилготой байгаагүй. Тэр амралтаа гэр бүлийнхэнтэйгээ хамт гэртээ өнгөрөөхөөр шийдсэн” гэжээ. Мөн энэ бол гадуур зугаалж буй явдал биш ажлаасаа гэрлүүгээ харьж буйтай ижил зүйл хэмээн мэдэгджээ.

Хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хаалгаа барьсан гэр бүлийн амралтын газар руу Иванка нөхөр болон гурван хүүхэд, зөвлөх Жейрэд Көшнерийн хамт явсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.