Нью-Йорк хотод орон нутгийн цагаар мягмар гарагийн орой 18 цаг 45 минутад 911-т Элтон Стрийт гудамжинд эрэгтэй хүн буудуулсан тухай дуудлага иржээ. Цагдаа нарыг очиход 19 настай Жеремай Диккей буудуулсан байдалтай ухаангүй хэвтэж байжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүү Facebook хуудсаар дамжуулан реп хийж шууд дамжуулж байхад нь үл таних этгээд буудаад зугтсан байна. Ухаангүй хэвтэж байсан Диккейг эмнэлэгт хүргэсэн ч шархаа дийлэлгүй амьсгал хураажээ. Цагдаа нар түүнийг буудсан этгээдийг эрэн сурвалжилж байна.
Буудуулсан хүүгийн ээж Дебра Диккей “хүүд минь ийм явдал тохиолдоно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Нэн ялангуяа Facebook-р шууд дамжуулж байхад нь түүнийг хэн нэгэн буудчихна гэж санасангүй. Тэр маш хайр хүрэм хүү байсан. Бусдад тусалж, сайн зүйл хийдэг сайхан сэтгэлтэй хүү байсан юм” хэмээн ярьжээ.
Уг халдлагын дараа Facebook хуудас хүүгийн буудуулсан бичлэгийг устгасан байна.
Эх сурвалж: CNN