БНСУ-д энэ оны эхээр сонгуулийн улирал эхлэхэд Сөүлийн төвийн Жонгно дүүрэгт бүгд анхаарлаа төвлөрүүлээд байв. Учир нь уг сонгуулийн тойрогт хоёр Ерөнхий сайд асан нэр дэвшихээ зарласан нь олны анхаарлыг ихээхэн татсан хэрэг.
Өөрөөр хэлбэл, БНСУ-ын эрх баригч Минжү буюу Ардчилсан намын И Наг Ён болон Мирэ Тунхаб намын Хван Кё Ан нар өнгөрсөн болон одоогийн засгийн газарт Ерөнхий сайдын албыг хашиж байжээ.
И Наг Ён Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхны Ерөнхий сайд байсан бол Хван Кё Ан Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн сүүлчийн Ерөнхий сайд байв.
Хэд хэдэн олон нийтийн санал асуулгаар тэд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчид болох нь тодорхой болсон учир энэ удаагийн Парламентын сонгуулийн үр дүн ихээхэн ач холбогдолтой байсан юм. Тус тойргоос өмнө нь Юн Бо Сон, Ну Мүхёнь, И Мён Баг зэрэг гурван ч улсын тэргүүн тодорсон.
Өмнөд Солонгост өчигдөр/2020.04.15/ болсон бүх нийтийн сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам Парламентын 300 суудлын 163-ыг эзэлж, тус намын И Наг Хён ялалт байгуулснаар дараагийн Ерөнхийлөгч болох хүчтэй өрсөлдөгч болохоо баталлаа.
Ерөнхий сайд асан И Наг Ён өнгөрсөн оны гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийсэн билээ. Айлчлалын үеэр тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх олон талын үйл хэргийг дэмжин ажиллахаа амлаж байсан юм.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хөлдүүсүхтэй гар бариад ялчихсан юм уу яг ямар учиртай юм