Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлж байна. Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд:
0-5 насны хүүхэд 5
5-18 насны 2
18-30 насны 19
30-45 насны 19
50-иас дээш насны 8
Өндөр настан 1
Жирэмсэн 1 хүн байна.
Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.