ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан өнөөдөр УОК-ийн шуурхай штабын мэдээллийн үеэр “Хөл хорио, хорио цээрийн дэглэмийг сахиулахад олон улсын туршлага судлаад. Цахим үнэмлэхийн хэлбэрт шилжүүлэх талаар судалгаа хийж байна. Хэрэв энэ үр дүнгээ өгөх юм бол бүх орон нутаг иргэд, Улаанбаатар хотын иргэдийг тодорхой цахим картаар, тодорхой маршрутаар ажил албандаа явдаг. Буцаад цаг хугацаандаа тодорхой маршрутаар гэртээ ирдэг ийм журам руу шилжих бэлтгэл ажлуудыг хийж байна” гэх мэдээлэл өгсөн.
Тэгвэл уг аргыг ОХУ-ын нийслэл Москва хэрэгжүүлж эхэлсэн ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй, харин ч халдвар тархах эрсдэл үүсгээд байна. Учир нь зөвхөн үнэмлэхтэй иргэдэд Москва хот руу орох, олон нийтийн унаанд суухыг зөвшөөрж байгаа юм. Энэхүү цахим үнэмлэхийг цагдаа нар шалгаж байгаагаас үүдэн иргэд метронд суух, шалган нэвтрүүлэх цэгт автомашины урт дараалал, түгжрэл үүсэж, харин ч халдварыг улам тараах эрсдэл үүссэн тул Москва хотын дарга Сергей Собянин шалгалтын системийг өөрчлөхөөр болжээ.
ОХУ-ын Москва хотод амжилт муутай хэрэгжсэн уг туршилтыг манай улс хэрэгжүүлэх гэж буй нь халдвараас урьдчилан сэргийлэх зөв зүйтэй арга мөн эсэхийг УОК-ийн Шуурхай штаб дахин сайн судалж, нягтлан шийдвэр гаргана гэж найдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
бас юугаа бодоод олчихов доо. дуурайх дуурайхгүй юмаа ч ялгахгүй.
Сда энэ хальтар орос хэлтнүүд хэзээ үхэж үрэгдэж дуусахын бэ, дан буруу юмыг нь дуурайна