СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгосоос урван тэрсэлсэн улс төрч сонгуульд ялав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНСУ-д Парламентын сонгуулийн санал хураалт өчигдөр болж өнгөрсөн билээ. Сонгуулийн санал хураалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Урьдчилсан байдлаар шинжээчид эрх баригч Ардчилсан нам коронавируст цар тахал, эдийн засгийн удаашрал, улс төрийн үймээнээс улбаалж олонхийн суудлаа алдана хэмээн таамаглаж байсан юм.

Тэгвэл . Энэ нь Өмнөд Солонгосын ард түмэн коронавируст цар тахалтай тэмцэж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа гэдгийг харуулсан үйлдэл хэмээн судлаачид дүгнэж байна.

. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 22 хүн шинээр халдвар авч 10,613 болсон бол 4 хүн нэмж нас барснаар нийт эндэгдэл 229 боллоо.

Энэ жилийн сонгууль олон талаараа өмнөх жилүүдийнхээс онцгой болсны нэг нь . Тэрээр Умард Солонгосоос Их Британид суух дэд элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад 2016 онд гэр бүлийн хамт зугтаж өмнөдөд ирсэн ажээ. Тэрээр эх орноосоо урвасан хамгийн өндөр албан тушаалтан гэдгээрээ олны анхаарлыг татаж байсан юм.

Тэ Ён Хо сөрөг хүчний Нэгдсэн Ирээдүй намаас нийслэл Сөүл хотын чинээлэг Ганнам дүүрэгт өрсөлдөн нэр дэвшжээ. Нийт 58,4 хувийн саналаар ялалт байгуулсныхаа дараа нулимсаа барьж дийлэлгүй баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна. Учир нь сонгуульд ялалт байгуулахынхаа өмнө түүний нэр дэвшсэн явдал нь Умард Солонгосын эрх баригчдад хэрэв тэд хатуу чанга дэглэмээ өөрчилж чадвал ирээдүйд юу болохыг харуулсан үлгэр жишээ байх болно хэмээн дэмжигчдийнхээ өмнө мэдэгджээ.

Тэрээр. Умард Солонгос улсаас жил бүр мянга орчим хүн Өмнөд Солонгост зугтаж ирдэг байна.

Хэдийгээр Ковид-19-ын тархалттай тэмцэж байгаа ч БНСУ-ын нийт иргэдийн 66,2 хувь нь санал хураалтад оролцсон нь тун өдөр үзүүлэлт юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.