БНСУ-д тусгаарлалтын дүрмийг зөрчсөн иргэнийг баривчлах захирамжийг Сөүлийн шүүх мягмар гарагт гаргаснаар карантины дүрэм зөрчсөнтэй холбоотой анхны албан ёсны баривчилгаа боллоо.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгост ирээд, 14 хоногийн турш гэрийн тусгаарлалтад орсон 68 настай эрэгтэй хууль зөрчин, гадуур гарсан нь тогтоогдсон байна. Хэдийгээр тэрээр коронавирусийн шинжилгээ өгч “сөрөг” хариу авсан ч тусгаарлалтын үеэрээ саун орж, ресторанд хоол идсэн аж.
Шүүхээс хэргийг ноцтой хэмээн үзэж, түүнийг зугтах өндөр эрсдэлтэй гэж үзсэн тул баривчлах зөвшөөрлийг олгожээ. Уг этгээдэд хуулийн дагуу нэг жил хүртэл хугацаагаар хоригдох, эсвэл 10 сая воноор торгуулна.
Одоогоор БНСУ-ын цагдаа нар тусгаарлалтын дүрэм зөрчсөн нийт 28 хүнийг илрүүлээд байна. Тэднээс гурван хүний хэргийг прокурорт шилжүүлжээ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
mongol iim boloochee heregtei ymaa suraltsaach hereggui songuuliin show hiij baihaar
Manai uls iim hatuu huuli gargaj mordoj chaddaggui yum bhdaa.Uhamsargui malnuudiig undesni aylgui bailiig heregjuuleh heregtei geed nasaar ni horih buyu solongos shig ih hemjeegeer torgooch