Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тус намаас сонгуульд нэр дэвших хүмүүсээс 100 сая төгрөг авсан хэрэг сүүлийн үед гарах болсон. Энэ асуудлыг эсэргүүцэж Ардчилал шинэчлэл хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын зөвлөл 100 сая төгрөгийн татварыг хүчингүй болгож, Үндсэн хууль зөрчсөн АН-ын дарга С.Эрдэнэд хариуцлага тооцож, даргаас нь огцруулахыг шаардлаа. Үндсэн хуулийн цэцэд АН-ын дарга С.Эрдэнэ Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг өнөөдөр хүргүүлснээ хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулав. Үндсэн хуулийн 3.2 буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан, Хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөөр ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр маргаан үүсгэхээр болжээ.
Ардчилсан нам 180 орчим гишүүнтэй С.Эрдэнэ даргын хэргээс болж намын нэр хүнд уналаа. Түүнд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй болж байна гэсэн юм.
С.Эрдэнэ 2017 оны нэгдүгээр сарын 30-нд АН-ын даргаар сонгогдсоноос хойш АН-ын суудлыг зарахаас гадна цаашлаад УИХ-ын суудлыг үнэлж, бохир мөнгө босгож буйг манай Ардчилал шинэчлэл хөдөлгөөнөөс эсэргүүцэж буйгаа дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.