Засгийн газраас коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлэх 7 арга хэмжээ танилцуулсан. Үүнтэй холбоотой журам батлуулж ирэх долоо хоногт УИХ-аар батлуулах юм байна.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Гэхдээ эхний гурван сар хүртэл НДШ-ээс төлж байсан, тогтмол орлогогүй болсны улмаас НДШ-ээ төлж чадахгүй байгаа иргэд НДГ-тай гэрээ хийгээд хамрагдаж болно.
Харин НДШ-ээс чөлөөлөгдөх хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр төлснөөр тооцно.
Ирэх долоо хоногийн эхээр журмаа боловсруулж, УИХ-аар батлуулна. 04-р сарын нэгнээс хэрэгжиж эхлэх хуультай.
НДШ төлж буй хувийн хэвшлийн ажиллагсдад 200 мянан төгрөгийн урамшуулал олгоно. Үүнийг мөн журамдаа тусгаж өгнө. 200 мянган төгрөгийн урамшуулалд хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдахгүй. Нийт 700 гаруй мянган ажиллагсад НДШ төлдөг. 180 мянга орчим хувиараа НДШ төлөгч бий. 600-700 орчим мянга нь НДШ-ээс чөлөөлөгдөнө гэсэн тооцоо гаргаад байна.
04-р сарын НДШ-ээ төлчихсөн бол буцааж олгох зохицуулалтыг журмаар зохицуулж өгнө.
Хүүхдийн 20 мянган төгрөгийг 10 мянгаар нэмэгдүүлж 3 сарын хугацаанд олгох ёстой. Үүнд 34 тэрбум төгрөг зарцуулна. Энэ асуудал НДШ-ээс чөлөөлөх асуудлыг зохицуулсан журамд тусгагдахгүй. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар зохицуулагдана. Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-ноос нэмэгдсэн хэмжээгээр буюу 30 мянган төгрөгөөр олгоно. Ойролцоогоор сая 130 мянан хүүхэд мөнгө авах тооцоо гарсан.
"Капитал" банкны өрийг барагдуулах тал дээр нааштай ахиц гарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ОНӨААТҮГ нийгмийн даатгалаа яах вэ. ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР