АН-ын зөвлөлөөс УИХ, Засгийн газарт ээлжит шаардлага хүргүүлж байгаагаа танилцууллаа. Энэ нь АН-аас өгч буй тав дахь удаагийн шаардлага юм.
УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Экспортын бүтээгдэхүүний борлуулалт огцом тасарч, төсвийн орлого бүрдүүлэлт тасалдаж байгааг эрх баригчид төдийлөн ярихгүй байна. Нүүрсний борлуулалт жигдрээгүй, гарч байгаа машины тоо, экспортын хэмжээ нэмэгдэхгүй байна. Төсөв 300-аад тэрбумын алдагдалтай боллоо.
Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 160, Гашуунсухайтаар 107 машин л гарсан гэсэн мэдээлэл байна. Өдөр тутамд гардаг байсан 1000 машины хажууд өчүүхэн тоо. Мөн экспортод гарч байгаа машинуудад зохион байгуулалт хийхгүй бол эзэнгүйджээ. Эрдэнэс таван толгойгоос гадна жижиг Тавантолгойн үйл ажиллагаа зогсч байгаа мэдээлэл байна. Энэ асуудалд Засгийн газар анхаарах ёстой.
Хөдөө аж ахунй тариалалтын асуудалд Засгийн газар онцгой анхаарах ёстой. Энэ жил хүнсний дутагдалд орох ч магадлалтай. Жижиг ААН, ногоочид, тариаланчид санхүүгийн эх үүсвэргүй болоод байна.
Бид гадаад сурч байгаа оюутнуудад онцгой анхаарах ёстой. Нэг дор 13 оюутан халдвар авч орж ирнэ гэдэг бол оюутнууд ямар эрсдэл дунд байгааг харуулсан явдал. Тиймээс нэн тэргүүнд гадаадад байгаа оютнуудын амьд явах эрх, амьжиргааны баталгааг шийдэх, санхүүгийн эх үүсвэрийг хангах ёстой гэж үзэж байна.
Цар тахлын эсрэг хууль батлахаар ажиллаж байгаа сурагтай. Гэхдээ АН-д оруулж ирж танилцуулаагүй байна. Энд нэг хариуцлагагүй мэдэгдэл УИХ-ын дарга хийсэн. Үндсэн хуулиар УИХ-ын бүрэн эрхэд хамаардаг төсвийн тодотгол хийх эрхийг Загсийн газарт шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ бол маш хариуцлагагүй бөгөөд Үндсэн хууль зөрчсөн мэдэгдэл. УИХ-ын дарга УИХ-ын гишүүдийн өмнөөс хууль зөрчсөн мэдэгдэл хийж болохгүй. Хийх ёстой ажлаа л хийх ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.