Энтертайнмент ертөнцийн алдартай Дэвид Геффен өөрийн тансаг усан онгоц “Мандаж буй нар” дээр далай тэнгисийн дунд тусгаарлагдаж буй зургаа өнгөрсөн сард олон нийтийн цахим сүлжээнд нийтэлжээ. Гэвч чинээлэг алдартны пост олон хүний эгдүүцлийг хүргэж тэрээр постоо устгасан байна.
Үүнээс хойш хэдэн долоо хоногийн турш чинээлэг тэрбумтнууд хувийн онгоц, усан онгоц, тансаг дарвуулт хөлөг дээр тусгаарлагдаж байгаа тухай хэд хэдэн нийтлэл олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагджээ. Америкийн Тансаг усан онгоцны группын гишүүн Руперт Коннор хувийн онгоцон дээрээ тусгаарлагдах хүсэлтэй эрхмүүдэд тодорхой хязгаар тавьсан гэжээ.
Усан онгоцны багийнхан хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чинээлэг үйлчлүүлэгчдэд үзүүлж байгаа бөгөөд зарим нь дэлхий даяар коронавирусийн халдварын тархалт намжиж хорио цээр дуусах хүртэл тэнд өөрийгөө тусгаарлах хүсэлтэй байгаа ажээ. Тансаг зэрэглэлийн дарвуулт хөлөг зуучлалын гүйцэтгэх захирал Жонатан Бекет үйлчлүүлэгчид нь гэр бүлийн хамт 4-7 долоо хоногийн турш өвчин намжих хүртэл захиалга өгсөн тухай Робб Репорт сэтгүүлд ярьсан байна.
Түүний нэмж хэлснээр хүүхдүүд гэрээр сурч, ахлах тогоочтой хамт хоол хийж сурах, техникийн өрөөтэй танилцаж мэдлэгээ дээшлүүлэх зэргээр дарвуулт хөлөг дээр цагийг үр дүнтэй өнгөрөөх болсон гэжээ. Гэвч далай тэнгисийн дунд усан онгоцон дээр тусгаарлагдах нь аюулгүй болоод эрүүл ахуйн баталгааг хангах нь эргэлзээтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Aylal bnuu