Коронавирусийн халдвар дэлхийн 213 бүс нутаг НҮБ-н гишүүн 185 улсад бүртгэгдээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн даяар нийт 2 сая гаруй иргэн халдвар авч 511 мянган хүн эдгэрч 136 мянган иргэн нас бараад байна.
БНХАУ-д шинээр 34 тохиолдол бүртгэгдсэн 30 нь ОХУ-д зорчсон өгүүлэмжтэй байгаа юм. ОХУ-д энэ сарын 15-нд шинээр 3388 иргэн халдвар авч 28 иргэн нас баржээ. Тус улсын Алтайн бүс нутгаар бусад мужид өвчлөл бүртгэгдээд байгаа юм. Нийт халдвар авсан иргэдийн хувьд 18-45 насных. Түүнчлэн гэрийн дэглэмд байсан иргэдийн биеийн байдал хүндэрсэн тул 200 иргэнийг эмнэлэгт тусгаарлав. Эдгээр иргэдийн 50 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, хоёр долоо хоногийн дараагаас уушгины хатгалгаа болж байгаа учир амьсгалын аппаратын дутагдалд ороод байна. Иймээс Уралын автомашины үйлдвэр өдөртөө 100 ширхэг уушгины аппарат үйлдвэрлэж эхлээд байгаа юм.
Африк тивд халдварын тохиолдол нэмэгдэж, зарим улс орнууд хөл хорио тогтоож эхэлжээ.
Коронавирусийн өвчлөл тархалтаар АНУ тэргүүлж байгаа. Нью-Йорк мужийн захиргаанаас иргэдийг 1,5 метрийн зайнаас харьцах шийдвэр гаргасан.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр Сэлэнгэ аймагт хяналт шалгалтаар явсан албаны хүмүүс болон тээврийн 44 жолооч тандалтаар нийт 84 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
ОХУ-аас ирж, “Амар” зочид буудалд байсан 10 хүнээс давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрч нийт 31 тохиолдол батлагдлаа. Мөн УБ Сонгдо эмнэлгийн хоёр иргэнээс давтан шинжилгээ хийхэд сөрөг гарсан.
ОХУ-аас ирсэн оюутнуудаас сэжигтэй 30 иргэнийг тусгаарласан үүнээс 13 нь халдвар илэрсэн. Тэгвэл өчигдөр давтан шинжилгээгээр дээрх 30 иргэний нэгнээс нь халдвар илэрсэн гэж ойлгох хэрэгтэй.
Халдвар авсан таван иргэн эмчлэгдээд гарсан. Дээрх иргэдэд эсрэг биет үүссэн тул ийлдэсийг нь хадгалсан. Эсрэг биет гэдэг бол вирус биш уг вирусийг таньдаг биет үүссэн гэж ойлгож болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.