ОХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачёва өчигдөр 71 нас хүрчээ. Түүний найз нөхөд, хамаатан саднууд Инстаграм дээр төрсөн өдрийн мэнд дэвшүүлж, гэнэтийн бэлэг барьж, дуучны хит дуунуудыг нь дуулж байна.
Нөхөр Максим Галкин нь хүүхдүүдтэйгээ хамт түүнийг цэцгийн баглаа, төрсөн өдрийн бялуу барин угтсан байна. Лиза, Харри хоёр ээждээ зориулан шүлэг уншиж, нүднээс нь баярын нулимс дуслуулав. Максим Галкин "Төрсөн өдрийн мэнд, хонгор минь!" гэсэн мэндчилгээний хамт уг бичлэгийг өөрийн Инстаграм хуудсаар хуваалцжээ.
Алла Пугачёвагийн экс нөхөр, дуучин Филип Киркоров ч мөн түүнд баяр хүргэв. Тэрээр Инстаграм хуудсандаа өөрсдийн зургийг тавин, "Төрсөн өдрийн мэнд, миний урлагийн тэнгэр, урам зориг минь" хэмээн бичжээ.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АУГАА ДУУЧИН НАС ӨТЛӨХДӨӨ Ч АУГААГААР ҮЛДЭХ ИХ ХУВЬ ЗАЯА