Их Британийн Лютон ба Данстэбл их сургуулийн эмнэлэгт таван жил ажилласан сувилагч бүсгүй 28 настай Мэри Агиейва Агяпонг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт коронавирусийн улмаас нас баржээ.
Бүсгүй нас барах үедээ хэвлийдээ бяцхан ураг тээж байсныг эмнэлгээс мэдэгдсэн юм. Агяпонг энэ сарын 7-ны өдөр Ковид-19-өөр халдварласан болох нь тогтоогдож эмнэлэгт иржээ. Хэдийгээр бүсгүй амьсгал хураасан ч хэвлийд байсан хүүхэд нь халдваргүй эсэн мэнд төрсөн байна.
Хүүхэд эрүүл энх сайн байгаа гэдгийг эмч нар мэдэгдсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Нас барсан сувилагч Мэригийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ. Түүний хамтран ажиллагсад Мэри Боатенг нэрээр гэр бүлд нь туслах хандив цуглуулах цахим хуудас нээсэн байна. Лхагва гараг гэхэд уг хуудсаар дамжуулан 4,500 фунт стерлинг цуглажээ.
Хатагтай Агяпонгийн нөхрийг тусгаарлаж коронавирусийн халдварын шинжилгээнд хамруулаад байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ээ хөөрхий яасан ч өрөвдмөөр юмб дээ. Сайхан залуу охин байна. Үнэхээр зовлонгийн далай орчлон юм даа
Харамсалтай байна. Үр нь орчлонд үлдэж дээ. Бурхан өршөөг