СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-16

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэдэд 65 мянган ширхэг угаар мэдрэгч тараана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж сүүлийн гурван хоногт гурван гал түймрийг унтраалаа. Зургаадугаар сарын 10-н хүртэл нийслэлийн 59 аманд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллах журам гарснаас хойш ой хээрийн түймэр багасаад байна. Түүнчлэн уулын амаар амарч, зугаалахыг хориглосон байгаа.

Нийслэлийн зургаан товчоогоор 14 мянга гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч гарсан 44 мянган зорчигчдод хяналт явуулахад сэжигтэй тохиолдол илрээгүй ажээ.

Нийслэлийн гэр хорооллын 200 мянган айл өрхөд угаар мэдрэгчийг тараах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Тэгвэл сүүлийн 65 мянган ширхэг угаар мэдрэгч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ирсэн.. Иргэдийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байдлаар тараах үүргийг хороодод өгсөн. Ингээд 200 мянган ширхэг угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд тарааж дуусаж байгаа юм.

Хороодын хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхээр болсон. Тэгэхээр зөрчил гаргасан иргэдийг 10 мянган төгрөгөөр торгох хууль эрх зүй бүрдсэн гэдгийг тодотгон хэлэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.