Дэлхий даяар Ковид-19 цар тахалтай тэмцэж буй хүнд хэцүү цагт дайн, мөргөлдөөнөө хойш тавьж гал зогсоохыг Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уриаллаа. Түүний дэлхий даяар гал зогсоох уриалгыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес гал зогсоох уриалгыг хүлээж авсан хэмээн Ерөнхийлөгч Макрон радиогоор ярьжээ. Түүний хэлснээр Хятад, Америк, Их Британи улсуудын удирдагчид гал зогсоох уриалгыг хэрэгжүүлэхэд бэлэн гэв.
Гал зогсоох хэлэлцээрт нэгдэхээр зэхэж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр “гал зогсоох хэлэлцээр судалгааны түвшинд явагдаж байгаа. Хэлэлцээрт албан ёсоор нэгдэхээс өмнө дипломат төлөөлөгчдийнхөө саналыг сонсож байна” хэмээн мэдэгджээ.
Францын Ерөнхийлөгчөөс гадна Ромын пап Францис нэн даруй дэлхий даяар дайн мөргөлдөөнөө зогсоохыг уриалж, зэвсгийн үйлдвэрлэлээ хаахыг уриалсан билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
tramp gai bieluulehgui dee
Balai zaluu ehleed koronagaa dar. Mongoloos Arewa uran olborlogchdoo tat.