СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Германы канцлер хорио цээрийг хэсэгчлэн цуцлахаар шийдэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ХБНГУ-ын канцлер . Германд халдварын 134,753 тохиолдол бүртгэгдэж дэлхийн тав дахь том голомтоор нэрлэгдэж байгаа бөгөөд 3,800 иргэн нас баржээ.

Канцлерын төлөвлөснөөр ирэх долоо хоногт дэлгүүр худалдааны төвүүдийг нээх ба тавдугаар сарын 4-ний өдөр сургуулиудын үйл ажиллагааг эргэн хэвийн байдалд үргэлжлүүлэхээр болжээ. Гэхдээ нийтээс зай барих, амны хаалт зүүх дүрэм хэвээр үргэлжлэх юм байна.

Мөн шашин мөргөлийн үйл ажиллагаа зэрэг олон нийтийн цугларалт ирэх наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл хориотой. Харин баар, кафе, зоогийн газар, кино театр, хөгжмийн арга хэмжээнүүд хаалттай хэвээр үлдэж байна.

Германаас өмнө Дани улс сургууль, цэцэрлэгээ нээх шийдвэр гаргаад байсан бол Испани улсад барилга үйлдвэржилтийн ажлыг эхлүүлсэн юм. Австри улсад жижиг дэлгүүрүүдийг нээж, Италийн зарим мужуудад номын болон хүүхдийн хувцасны дэлгүүрүүдийг эргэн нээсэн билээ.

Европын томоохон улс орнууд үйл ажиллагаагаа сэргээж, хорио цээрийг алхам алхмаар цуцалж байгаа ч Франц улс эсрэгээрээ хорио цээрийн дэглэмийн хугацааг дахин дөрвөн долоо хоногоор сунгаж тавдугаар сарын 11-н хүртэл үргэлжилнэ гэдгийг Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэн юм.

Дэлхий даяар 2,082,822 иргэн халдварлаж, 134,600 хүн нас барсан коронавирусийн халдварын үеэр ОХУ-д Дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын баярын 75 жилийн ойн жагсаал тавдугаар сарын 9-ний өдөр тов ёсоор зохион байгуулагдана гэдгийг эрх баригчид мэдэгдсэн. Тэгвэл .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.