СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирус Жефф Безосын хөрөнгийг $24 тэрбумаар өсгөжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Коронавирусийн хөл хориотой холбогдуулан цахим худалдаа, хэрэглээ хэрэглэгчдийн дунд ихэссэн нь Амазон сүлжээг үүсгэн байгуулагч Жефф Безост хөрөнгөө өсгөх боломжийг өгчээ.

Блүмберг сувгийн тэрбумтнуудын жагсаалтаас харахад дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Безосын нийт хөрөнгө 138 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа ажээ. Түүнчлэн гэрээсээ гаралгүй цахимаар худалдан авалт хийж байгаа хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг гүйцэлдүүлэхийн тулд мянга мянган ажилтан шинээр авч ажиллуулж эхэлсэн байна.

.

Гэсэн ч АНУ дахь Амазон сүлжээний ажилтнууд ажлын байрны ариутгал, коронавирусийн эсрэг хамгаалалт хэт сул байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Мөн Уол Март, Асда зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн орлого хорио цээрийн дэглэмийн үеэр нэмэгдсэн байна. Герман улсад үндэсний аюулгүй байдлын үүднээс хэрэглэхийг хориглоод байгаа .

Харин онлайн бизнесээс бусад бизнес эрхлэгчид их хэмжээний алдагдал амсаж байгаа юм. Блүмбергийн тэрбумтнуудын жагсаалтад дэлхийн хамгийн баян 500 эрхэм энэ жил ашиг орлогоосоо 553 тэрбум ам.долларыг алдана хэмээн тооцоолжээ.  

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.