СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтээс зай барих дүрэм 2022 он хүртэл үргэлжилнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийд 210 улс, тусгай бүсийг хамарсан халдварт коронавирусээс болж олон нийтээс зай барих, хоорондоо хоёр метрээс ойргүй зайнаас харьцахыг эмч мэргэжилтнүүд зөвлөөд байгаа билээ. Олон улсын эрдэмтэн судлаачид энэ үзэгдэл 2022 он хүртэл үргэлжилнэ гэсэн таамгийг дэвшүүлээд байна. Энэ нь Ковид-19 ирэх жилүүдэд ч тархалт нь намжихгүй гэсэн сануулгыг өгч байгаа юм.

Science сэтгүүлд нийтэлснээр нэг удаагийн хөл хорио, хорио цээрийн дэглэм тахлын тархалтыг бүрэн зогсоож чадахгүй хэмээн сэрэмжлүүлж байна. Хэрэв цар тахлын тархалтыг бүрэн зогсоохгүй бол хоёр дахь давалгаа илүү өргөн хүрээг хамарч, одоо байгаагаас олон хүн халдварлаж, амиа алдах ажээ.

Тиймээс 2022 он хүртэл тархалтыг алхам алхмаар сааруулахын тулд нийгмийн харилцааг зайнаас үргэлжлүүлэх дүрмийг үргэлжлүүлэн баримтлах шаардлагатай хэмээн эрдэмтэд зөвлөж байна. .

Судалгааг удирдсан эрдэмтдийн нэг Харвардын их сургуулийн халдварт өвчний тархалтын судалгааны профессор Марк Липстич “халдвар дараах хоёр замаар тархаж байна. Үүнд нэгдүгээрт халдвартай хүмүүсээр дамжиж, хоёрдугаарт аливаа өвчинд хэт мэдрэмтгий хүмүүс тусч байна. Бид сэрэмжтэй байж дархлаа тогтоохгүй бол хүн амын дийлэнх нь өвчинд хэт мэдрэг байна. Энэ зун халдвар намжина гэж таамаглах нь хэт  өрөөсгөл ойлголт” хэмээн ярьжээ.

юм байна. Ирэх таван жилийн дотор хичнээн хүн уг вирусээр халдварлах, хэр хугацаанд үргэлжлэх нь таавар хэвээр байгаа юм.

Хэрэв байнгын дархлаа тогтвол тав болон түүнээс дээш жилийн дараа Ковид-19 бүрэн устана гэж тооцжээ. Харин хүмүүст жил орчим л дархлаа тогтвол жил бүр халдварын тархалт дахин идэвхжих ажээ. Зарим мэргэжилтний хийсэн судалгаагаар дархлаа сайтай хүмүүст халдварын шинж тэмдэг бага илрэх, цөөн тохиолдолд огт илрэхгүй байна.

Энэ хооронд дэлхий дээр коронавирусийн халдварын тохиолдол хоёр сая давлаа. 2,000,779 иргэн халдвар авч, 126,776 иргэн нас барж, 484,831 хүн эдгэжээ. 

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.