НЭМГ-ын Зоонозын халдвар хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваатай хачигт халдварын улирал эхэлсэнтэй холбогдуулан Халуун сэдэв буланд урьж ярилцлаа.
Хачигт халдвараар халдварладаг 28 төрлийн өвчин байдаг. Манай улсад гурван төрлийн халдвар бүртгэгдсэн байдаг. 2005-2019 оны хооронд нийт 5626 тохиолдол бүртгэгдсэний 1687 буюу 29,9 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Өнгөрсөн оны байдлаар 841 тохиолдол бүртгэгдсэний 175 тохиолдол батлагдсан. Ялангуяа насанд хүрсэн эрэгтэй хүмүүс өвчлөмтгий байсан.
Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 104 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 70 нь 5 сартайгаас 14 насны хүүхдүүд зонхилон өртсөн байгаа юм.
Иймээс эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэхэд аль болох өөрсдөө болон бага насны хүүхэдтэйгээ ой модоор зугаалахгүй байх. Бага насны хүүхдүүд өөрсдийгөө хачигт хазуулснаа мэдэхгүй тул 2-3 цаг тутамд шалгах, битүү тод өнгийн хувцас өмсөх. Ноолуур самнаж эхэлсэн энэ цаг үед малчид маань ноос, ноолуураа гэртээ хадгалахгүй байх.
Хачиг маань өөрөө хүний бие дээр 2-3 цагийн турш асаж явж байгаад хүний нимгэн арьсыг хаздаг байгаа. Ялангуяа толгой, суга, цавь зэрэг газруудад очиж байрлаж, хазах тохиолдол их байдаг.
Нэгэнт хачигт хазуулсан тэр хэсэгт нь спирт дусаагаад 30-40 секунд хүлээгээд хачгаа хямсаа юм уу утсаар хошуу хэсгээс 45 хэмийн налуутай займжих хөдөлгөөнөөр хошууг нь үлдээхгүйгээр авах ёстой. Хачгийг авсны дараа битүү саванд хийгээд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэх хэрэгтэй. Ингэснээс ямар төрлийн хачиг, халдвартай эсэхийг мэднэ гэсэн үг. Хачгаа авсны дараа иод болон спиртээр ариутган боох хэрэгтэй.
Зөвлөмж:
Ямар үед хачигт хазуулах эрсдэлтэй вэ?
Хэн эрсдэлд өртөх вэ?
Хэрхэн дархлаажуулалтад хамрагдах вэ?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.