Москва дахь халдварын төв эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд эмнэлгийн ажиллагаагаа танилцуулан, гар барьсны дараагаар коронавирустэй нь тогтоогдсон болохыг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл гуравдугаар сарын 31-нд өвчтөнүүдээсээ халдвар авснаа зарлаж байсан тэрээр өөрийгөө коронавирусээс бүрэн эдгэрч, тусгаарлалтаас гарч буйгаа өнөөдөр мэдэгджээ.
Тэрээр фейсбүүк хуудастаа "Шинжилгээний хариу хоёр ч удаа “сөрөг” гарлаа. Тусгаарлалт дууслаа. Дэлгэрэнгүйг улаан бүсээс буцаж ирээд бичих болно" хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.