СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн халдвар авсан жирэмсэн эмэгтэй хүүхдээ төрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын Вашингтон мужийн Ванкувер хотын оршин суугч эмэгтэй коронавирусээр өвчилж, ухаангүй шокын байдалд байхдаа хүүхэд төрүүлжээ.

27 настай Анжела Примаченко гуравдугаар сарын 24-нд коронавирусээр оношлогдсоноос хойш өвчин нь улам хүндэрсэн тул эмч нар түүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн байна.

Хиймэл амьсгалын төхөөрөмжид холбох үед Примаченко 33 долоо хоногтой жирэмсэн байжээ. "Нэг сэрэхэд жирэмсэн гэдэс минь байхгүй байхыг хараад үнэхээр их гайхсан" хэмээн бие нь дээрдэж, энгийн тасаг руу шилжсэн Анжела өгүүлжээ.

Нярай охин Ава эрчимт эмчилгээний тасагт эмчийн хяналтан дор байгаа бөгөөд коронавирусийн халдваргүй нь тогтоогджээ. Анжела бямба гарагт эмнэлгээс гарсан ч дахин шинжилгээгээр “сөрөг” гарахаас нааш охинтойгоо уулзах боломжгүй байгаа аж.

Эх сурвалж: ria.ru, mirror.co.uk

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.