Дэлхийн зах зээлтэй холбоотойгоор Монголд шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр бууна гэж Засгийн газраас мэдэгдсэн. Дөрөвдүгээр сарын 13-наас үнэ бууж эхэллээ гэж сурталчилж байгаа боловч, иргэдийн гомдоллож байгаагаар орон нутагт үнэ буугаагүй, "СодМонгол", "Петровис" компаниудын ШТС-ын үнэ буугаагүй хэвээр байна. Мөн, АИ-95 2240 төгрөгөөс 2050 төгрөг болж буурсаныг 300 төгрөгөөр буурсан гэж буруу сурталчилж байна хэмээн гомдоллож байгаа юм. Энэ талаар өнөөдөр АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өглөө.
Түүний өгүүлж байгаагаар "Дэлхий даяар тонн тутамд 72 ам.доллараа доош буурсан. Иймд дөрөвдүгээр сарын 13-наас жижиглэнгийн үнэд өөрчлөлт орж, литр тутамд 300 төгрөгөөр буугаад байна" хэмээн мэдээллээ.
Харин хэтдээ үнэ нэмэгдэх нөхцөл бүрдээд байгаа аж. Учир нь олборлолт явуулдаг улс орнуудтай ОПЕК хэлэлцээр хийсэн боловч, амжилтгүй болж, олборлолт буурсантай холбоотой үнэ нэмэгдэх болов уу гэсэн таамаг байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрдэнэбаяр ард иргэдээ мөлжихийг бодож хэтдээ үнэ нэмэгдэгнэ гэж байгаа байх. литр тутамд буулгасан 200-300 төгрөгийг ихэд тооцож хармсаж байна