ХБНГУ-ын хойд нутагт байдаг Наймунстер амьтны хүрээлэнгийн захирал үйл ажиллагаагаа эхлүүлэхийг уриалж хандив тусламж хүссэн байна. Коронавирусийн халдварын тархалтыг тогтоон барихын тулд үйл ажиллагааг нь зогсоосон амьтны хүрээлэн орлогогүй болсноор амьтдаа тэжээж чадахаа больж, улмаар нэгээр нь нөгөөг хооллоход хүрч байна гэдгийг тэрээр сануулжээ.
Наймунстер амьтны хүрээлэнгийн захирал Верена Каспари бусад амьтдаа хооллохын тулд нядлах амьтдын жагсаалтыг гаргасан гэжээ. Амьтны хүрээлэнд байдаг далайн хав, оцон шувуунуудад нэн ялангуяа өдөр бүр шинэ загас шаардлагатай байна. Тус хүрээлэн хорио цээрийн дэглэмийн үеэр 175,000 еврогийн алдагдал хүлээжээ.
Тиймээс олон нийтээс хандив тусламж хүсч, Засгийн газраас иргэдэд зарцуулах 100 сая еврогийн тусламжийн багцад амьтны хүрээлэнгүүдийг хамруулах хүсэлт тавьсан байна.
Түүнчлэн хорио цээрийн дэглэмийн үеэр Германы нийслэл Берлин хотын амьтны хүрээлэнд шинээр мэндэлсэн хулсны баавгайн ихэр бамбаруушийг иргэд зөвхөн цахимаар харах боломжтой болжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.