СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Эрдэнэ: Захиалгаар улс төр хийж гаршсан Д.Мөнх-Эрдэнэ мэтийн залуусын өдөөн хатгалагад АН автахгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. АН-аас цар тахлын үед авч хэрэгжүүлэх дөрөв дэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлж байгаагаа онцоллоо. Мөн АН-аас УИХ-д нэр дэвшигчдээсээ 100 саяын дэнчин авч байгаа асуудалд тайлбар өглөө. 

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Цар тахлын хамрах хүрээ тэлэх хандлагатай байгаа энэ үед төрөөс оновчтой бодлого явуулах шаардлагатай гэж бид үзэж байна. Нийгэм, эдийн засагт үүсч буй хүндрэлийг ямар бодлого хэрэгжүүлж давах вэ гэдэг нь чухал асуудал болж байна. Тиймээс АН-аас УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж өргөн барихад бэлэн боллоо. Эрх баригчид биднийг удаа дараалан үл хайхарч байна.  Гэвч цар тахалтай тэмцэх асуудал аль нэг намын бус улс төрийн асуудал учраас бүхий талаас анхаарах ёстой гэж үзэж байна.

Тогтоолын төсөл:

Цар тахлын улмаас олон улсын нислэг түр зоссонтой холбоотойгоор, гадны улс орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй, хүнд нөхцөлд орсон иргэдэд чиглэсэн дараах арга хэмжээг авах:

1.

2.Монгол улсын иргэний эрхийг хамгаалах түр журам хэрэгжүүлэх,

3.Гадаад суух элчин сайд, консулын газрууд тухайн улсад суугаа хүнд нөхцөлд орсон ахмад настан, оюутан, хүнд өвчтэй зэрэг хүндэтгэн үзэх хүмүүсийг бүртгэх ажлыг зохион байгуулах,

4. Тогтоолд хяналт тавьж ажиллахыг Хуульзүйн байнгын хороонд үүрэг болгох. Тогтоолыг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд даалгахыг шаардаж байна.

Бид УИХ, Засгийн газарт 5 бүлэг, 38 зорилт бүхий хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл авч хэлэлцэхгүй байгаа нь харамсалтай.

-Олгох ёстой гэж үзээд байгаа мөнгөний эх үүсвэрийг хаанаас гаргана гэж тооцож байна вэ?

-Эх үүсвэр хангалттай бий. Төсвөөс гаргана. Үр ашиггүй зардлуудаа танах ёстой.

-100 саяын хандиваа танайх ил тод зарласан. Бусад намууд зарлахгүй байна. Энэ тал дээр таны байр суурь?

-

Харин бусад намууд санхүүгийн эх үүсвэрээ ил тод зарлах шаардлагатай. Ялангуяа эрх баригч нам. 3,1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг та бүхэн хараарай. Эхний 6 сард дуусахаар байна. Энэ бол сонгуульд зориулсан төсөв гэдгийг харж болно.

-Танай намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж 100 саяа өгсөн хүмүүсийг ил тод зарлахыг шаардсан. Мөн хоёр дахь шатны гэрээг хууль бусаар хийсэн гэж мэдэгдсэн?

-Аль ч байгууллагад дотоод нууц гэж бий. Бүгдийг ил тод зарлаад байх шаардлагагүй. Манай нам жил дараалан Аудитын газраар санхүүжилтээ шалгуулж, ҮБХ-доо тайлагнаж байна.

-300-400 сая төгрөг нэхэж байгаа талаар?

-Ямар ч мөнгө нэхээгүй. Дунд шатны байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээ хийж байгаа. Энэ гэрээн дээр ямар санхүүжилт, зардал гарах вэ гэдгийг тооцоод гаргаад явж байна. Түүнээс биш ямар ч мөнгө нэхсэн зүйл алга.

Би өөрсдийн дүрэм журмын дагуу ажлаа хийгээд л явна.

-Д.Мөнх-Эрдэнэд хариуцлага тооцох уу?

-Гомдол, өргөдөл ирсэн. Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой хүмүүст манай дотоод хяналт, шалгалтын хороо шалгалт явуулж байгаа. Хариуцлагын асуудал ярина.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.179.25.222

АН сонгууль хугацаандаа болвол шууд ялагдана өө. Хойшлогдвол боломж олдох байх. Энэ Матар Эрдэнээтэй хол явахгүй л дэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.