НЭМГ-ын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэг Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй гэрийн тусгаарлалт, ажиглалтын талаар мэдээлэл өгч байна. 1741 иргэн хяналтанд орсноос 1185 хянагдаж байгаа. 537 хүн хяналтаас гарсан. 13 хүн хаяг дээрээ байхгүй байна гэв.
НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэг:
-21 хоногийн тусгаарлалтаас гарсан иргэд өөрсдийгөө 14 хоног гэртээ тусгаарлах журамтай. Гэтэл зарим иргэд хаяг дээр байхгүй байна. Тусгаарлах байрт байхдаа утасны дугаар, гэрийн хаягаа буруу мэдүүлсэн байна. Ийм тохиолдол 13 гараад байна. Эдгээр 13 хүнийг бид эрж хайж байна. Зүй нь бол эдгээр хүмүүс тус тусын Өрхийн эмнэлэг, эмчийн хяналтад байх ёстой.
Гэтэл зарим иргэд Өрхийн эмч нарыг ярихад эсэргүүцэх, дургүйцэх хандлага гаргаж байна. Нэг иргэн гэртээ хүн цуглуулж архидан согтуурсан. Үүнийг нь мэдээлсэн Өрхийн эмчийг шүүхэд өгнө гэж мэдэгдсэн тохиолдол ч байна.
Би масс нь ийм байгаа гэж хэлэхгүй. Урамсартай иргэн олон байна. Зарим иргэдийн хувьд гадуур гарах, сэлгүүцэх явдал байна. Шаардлага тавьсан төрийн ажилтанд "хүний эрх", "ажлаа хийлгүй яах вэ" гэх зэргээр хүндрэл учруулж байна.
Эрүүл мэндийн байгууллагын нэгэн зорилго бол энэ цар тахлыг олон нийтийн дунд тархаахгүй байхад анхаарч ажиллаж байна. Иргэдийн хувьд ч нэг нэгэндээ шаардлага тавьж ажиллах хэрэгтэй байна.
Тусгаарлах байрнаас гарсан иргэдэд баталгааны маягт тарааж, хууль сануулж байгаа. Хэрэв дэглэмээ зөрчвөл Зөрчлийн болон Гамшгийн, бүр цаашилбал Эрүүгийн хуулийн заалттай. Гэтэл дээр хэлсэн гэртээ хүн цуглуулж архидан согтуурсан иргэнд Зөрчлийн хуулиар 150 мянган төгрөгийн торгууль тавьсан байхад, одогоор төлөөгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.