СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭТТ: Ирэх сарын 1-нээс хойш хувьцааны ногдол ашиг тараана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нас барсан хүний хувьцааг өвлөн авах боломжтой

“Эрдэнэс-Тавантолгой” ХК анх удаа ногдол ашиг хуваарилахаар болсонтой холбогдуулан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл авах иргэдийн тоо огцом өсчээ. Тиймээс иргэдийн тус төвөөс асууж байгаа нийтлэг таван асуултад хариулт авлаа.

-Тухайн иргэн өөрт байгаа хувьцааныхаа тоо хэмжээг ямар аргаар мэдэхээ ойлгохгүй байна. Иргэн хувьцааныхаа тоо ширхэгийг хэрхэн мэдэж болох вэ?

-www.ett.mn сайт руу хандаж хувьцааны данс шалгах хэсэгт регистрийн дугаараа оруулаад шалгах боломжтой.

-Нас барсан хүний хувьцааг үр хүүхэд, асран хамгаалагч нь өвлөж авч болох уу?

-ЭТТ компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.

-Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ?

-1068 ширхэг хувьцаатай бол2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд есөн хувьцаа хасагдсан.

-964 ширхэг хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100.142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан. -857 ширхэг хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200.284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.

-750 ширхэг хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.

-527 ширхэг хувьцаатай бол- 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянга, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545 ширхэг хувьцаа хасагдсан.

-544 ширхэг хувьцаатай бол-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528 ширхэг хувьцаа хасагдсан.

-536 ширхэг хувьцаатай бол- 2011оны гуравдугаар сарын 11нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний хооронд нас барсан, Монгол улсын харьяатаас гарсан иргэдэд хамаарна.

-Ногдол ашгийг хэзээ өгөх вэ. Хэдэн төгрөг өгөх вэ?

-Ногдол ашгийг ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхтэй дансанд шилжүүлэн олгоно. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг тавдугаар сарын 1-нээс хойш орно.

-Дансаа хаана, яаж нээлгэх вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед иргэд гадуур гарах шаардлагагүй, онлайнаар данс нээлгэх боломжтой. Одоогоор 11 брокерийн компани онлайнаар дансаа нээж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.