Fotogramas.es цахим хуудаст бүх төрлийн сэдэвтэй киног хамруулсан энэ жилийн шилдэг киноны жагсаалтыг гаргасан байна. Нийт 23 кино багтсан жагсаалтад нээлтээ хийсэн зарим кино багтжээ. Нээлтээ хийсэн болон хийж цахим орчинд тавигдсан шилдэг гэж тооцогдсон кинонуудыг сонирхуулж байна.
“1917”
Эх орны I дайны үеэр Их Британийн хоёр цэрэг Шофиелд, Блэк нар биелүүлэх боломжгүй тушаалыг биелүүлэхээр болно. Цаг хугацаатай уралдан дайсны цэргийн эзэлсэн газар нутгийг гаталж Блэкийн ахын хороог германчууд занганд оруулах отолт бэлтгэсэн талаар мэдэгдсэн тушаалыг хүргэж өгөх ёстой даалгавар байдаг. Их Британийн кино найруулагч Сэм Мэндест “Алтан бөмбөрцөг-2020” кино наадмаас драмын төрлийн шилдэг киноны шагналыг энэ кино нь авчирсан. Тэрээр киногоо ахмад дайчин өвөөгийнхөө түүнд ярьсан түүхэн үйл явдлаас сэдэвлэн хийжээ. Үзэгчдийг дайны үеийн тэр хүнд нөхцөлд аваачих энэ кинонд тусгай тушаал биелүүлэхээр гарсан хоёр цэрэг замдаа Германы нэг онгоцыг устгана. Гэвч шатаж байгаа онгоцноосоо нисгэгчийг нь аврах гэж оролдох үеэр Блэк амь үрэгддэг. Тэрээр үхэхийнхээ өмнө Шофиелдээс хурдан очиж бусад цэрэг болон ахыг нь бүслэлтэд орохоос өмнө аврахыг гуйна. Ийнхүү найз, зэвсэг нэгт цэрэг Блэкийн хүсэлтийг биелүүлэхээр замаа үргэлжлүүлсэн Шофиелд англи цэргүүд дайралтад орохоос өмнө тушаалыг аваачиж өгөх бөгөөд найзынхаа ахтай уулздаг. Энэ жилийн шилдэг киноны жагсаалтыг тэргүүлж байгаа энэ кино нээлтээ өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд хийсэн байна.
“Гэрэлт цамхаг”
Дайны сэдэвтэй энэ киноны дараа найруулагчаар нь Роберт Эггерс ажилласан “Гэрэлт цамхаг” кинонд нэрт жүжигчин Роберт Паттинсон, Уиллем Дефо нар тогложээ. Тэд Их Британийн нууцлаг, эртний арал дээр 1890 онд очно. Туршлагатай гэрэлт цамхагийн сахиул Томас Ваке, залуу туслагч Эпрайм Винслоугийн хамт тэнд дөрвөн долоо хоног амьдрах ёстой болно. Гол зорилго нь тэднийг эх газар руу буцах боломж олгох дараагийн сахиулыг ирэх хүртэл цамхагийг гэрэлтэй, арчилж тордох аж. Гэвч тэдний хооронд эрх мэдлийн төлөө маргаан өрнөсөөр нөхцөл байдал дордоно. Хар цагаан өнгө хосолсон энэ киноны нээлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд хийжээ.
“Эма”
Жагсаалтын III байрт Чилийн кино найруулагч Пабло Ларрайны энэ кинонд реггаетон бүжигчин Эма, Гастон нарын амьдрал дордож өргөж авсан хүү Поло нь хэрэгт орооцолдох нь их байсан учир асрамжийн газарт өгөх шийдвэрийг гаргадаг. Мөн нөхөр Гастоноосоо салж шинэ амьдрал, хайрыг хайж эхэлсэн Эма реггаетон хөгжмийн хэмнэлээр өөрийн мэдрэмж болон эмэгтэй хүний эрх чөлөөг илэрхийлж байгааг найруулагч энэ киногоороо харуулахыг зорьсон аж.
“Цэвэр алмааз”
Харин жагсаалтын IV байрт орсон “Цэвэр алмааз” кинонд өрөнд баригдаж, худлаа амлалт өгч, шалтгаангүйгээр мөнгө зээлдэг залуу, алт мөнгөн эдлэлийг чинээлэг хүмүүст худалддаг Ровард Гартнерийн амьдрал, хүсэл мөрөөдлийг харуулсан энэ киногоороо ах дүү Жошуа, Бенжамин Сафди нар кино ертөнцөд буцан ирж байгаагаа зарлажээ. Этиопийн уурхайд нэг ажилчин хөлөө бэртээснээр эхэлдэг энэ кинонд хятад дарга нартайгаа сөргөөцөлддөг этиоп ажилчдын бүлгийн маргаан өрнөдөг. “Цэвэр алмааз” кинонд Ховардын амьдралаар түүнийг дээш нь гаргахгүй дарж байгаа капиталист системтэй хэрхэн тэмцэж байгааг харуулжээ.
Харин тав дахь киногоор Леван Акины найруулсан “Бид зөвхөн бүжиглэж чадна” орсон байна. Кинонд санхүүгийн бэрхшээлтэй гэр бүлд төрсөн бүжигчин залуугийн хайр дурлал, амьдрал, бүжиглэх дуртай талаар харуулдаг байна. Түүнээс гадна жагсаалтын сүүлийн байрт Саудийн Арабын анхны эмэгтэй найруулагч Хайфаа аль Монсуирийн найруулагчаар нь ажилласан үүрэгт ажлаа хийж, эргэн тойронд нь байгаа шударга бус асуудлыг шийдвэрлэж чаддаггүй эмч хотын даргын сонгуульд өрсөлдөх болсон тухай өгүүлдэг “Төгс нэр дэвшигч” кино оржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.