СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөрөнгө нь 700 саяар өссөн НИТХ-ын төлөөлөгч хэн бэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

АТГ албан тушаалтнуу­дын 2019 оны ХОМ-т дүн шинжилгээ хийж эхэл­лээ. Тодруулбал, хө­рөнгө нь давтамжтай болон огцом өссөн албан ту­шаалт­нуудын мэдүүлгийг сугалж авч үнэн зөв эсэхийг нь татварын байгууллагатай тулгаж байгаа юм. Энэ дагуу Тэр дунд мэдүүлэг гаргагч Бидэнд олдсон мэдээллээр компанийнх нь орлого жилийн дотор 740 гаруй сая төгрөгөөр өссөн албан тушаалтан нь НИТХ-ын төлөөлөгч юм байна. Мөн тэр дунд орлого нь 200-800 саяар нэмэгдсэн,  тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдлууд ч байгаа аж.

Их хэмжээний мөнгө хаанаас ямар учиртай  “урсч” орж ирснийг АТГ, татварын байгууллага хамтран хянаад хэрэв орлогоо нуусан болон үндэслэлээ нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Хуульд зааснаар 50 сая төгрөгөөс дээш хэмжээний орлогоо нотолж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үздэг. Түүнчлэн  30 гаруй албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөж­сөн гэж үзэж хариуцлагад татаж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.