СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-04-15

Хятадын тал манайхаас вирус зөөвөрлөгдөх магадлалтай гэж үзэн, нүүрс тээвэрлэлтэд саад учруулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр эдийн засагт сөрөг нөлөө гарч, уул уурхайн салбар хүнд байдалд орж эхэллээ. манай улсын эдийн засгийн гол нөөцийг бүрдүүлдэг нүүрсний экспорт он гарснаас хойш өндийсөнгүй.

Үүнтэй холбоотой нүүрсний салбарын үйл ажиллагаа доголдож, олборлолтоо зогсоосон компани ч цөөнгүй болжээ. .

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 70 ХУВИАР БУУРСАН

Энэ талаар УУХҮЯ-ны уул уурхай хэлтсийн дарга Д.Дэлгэржаргал “ Улсын онцгой комиссын шийдвэрээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хоёрдугаар сарын 13-наас хилийн боомтуудыг хааж, нүүрсний экспортыг зогсоосон. Ингээд гуравдугаар сарын 2-ноос хилийн боомтуудыг нээхээр төлөвлөсөн ч нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг түр хойшлуулж, бэлтгэл ажлыг хангахаар болсон. Ингээд гуравдугаар сарын 15наас чингэлэгт тээврийг явуулж, гуравдугаар сарын 20-ноос Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтыг нээлээ. Харин дөрөвдүгээр сарын 13-нд Баянхошуу, Бичигт боомтыг нээж, нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспортыг явуулж эхлээд байна. Гашуунсухайтын боомтоор өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой Майнинг”, “Энержи ресурс” орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компани гэсэн дөрвөн компани нүүрс экспортолж байна. Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Харин эхний дөрвөн сарын экспортын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 хувиар буурсан бол олборлолт 30 орчим хувиар буурчээ. Манай улсын нүүрс олборлолтын гол компани болох “Эрдэнэс Тавантолгой” компани наймдугаар сар хүртэл ямар нэг алдагдалд орохгүй үйл ажиллагаага хэвийн явуулах боломжтой гэсэн. Харин үүнээс удаан үргэлжилбэл нөхцөл байдал хүндэрнэ. Учир нь Хятадын тал импортоо багасгавал Цагаан хадны гаалийн хяналтын бүс дээр овоолго үүсэж, олборлолт явуулах хөрөнгөгүй болно. Уг нь хоёрдугаар сард салбарын сайд Хятадын талтай харилцан тохиролцож, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, хилээ нээсэн боловч цаанаасаа худалдан авалтгүй хэвээр байна. Хятадын татан авалтыг бид төлөвлөх боломжгүй. Харин үнэ ханш харьцангуй тогтвортой байгаа. Учир нь, тэд зарласан тендерээр компаниудад нийлүүлдэг. Мөн урт хугацааны тогтвортой байдлын гэрээ хийдэг учраас үнийг тогтвортой барих бодлого баримталдаг. Цаашдаа худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна” гэв.

Хятад Улс коронавирусийн халдвар дахин ороод ирэх вий гэж, өндөр хяналттай ажиллаж байгаа. Энэ нь нүүрс тээвэрлэлтэд багагүй саад үүсгээд байгаа аж. Учир нь манай улсаас вирус зөөвөрлөгдөн орох магадлалтай хэмээн үзжээ. Ингээд нүүрс тээвэрлэж буй цөөн жолоочийг өдөрт нь буцааж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол явуулж буй. Нүүрсний тээвэрлэлт эхэлсэн ч компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах хэмжээнд хүрч чадахгүй байна. Үүнээс болж олборлолт хийж буй компаниуд үйл ажиллагаагаа эхнээсээ зогсоож эхэлжээ. Тодруулбал, УУХҮЯ-нд “Энержи ресурс”, “Терра энержи” зэрэг компани тавдугаар сарын 30 хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Албаны хүний хэлж буйгаар уурхайгаасаа олборлосон нүүрс нь хангалттай байгаа. Харин экспортын хэмжээ багассан учир хүлээлт үүссэн гэв. Тухайлбал, .

ХЯТАДАД НҮҮРСНИЙ ҮНЭ ТОГТВОРЖСОН НЬ МАНАЙ УЛСАД ХОХИРОЛТОЙ

Өмнөд хөршид нүүрсний үнэ тогтворжиж, бусад улсаас импортлох нүүрсний хэмжээ нэмэгджээ. Энэ талаар “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Саяхнаас манай нүүрсний экспорт сэргэлээ. Гэтэл тээвэрлэлтийн хэмжээ маш бага байна. Үүнээс болж олборлолтын компаниуд хүнд байдалд орсон. Нүүрсний тээвэрлэлт нэмэгдэхгүй бол компаниуд удаан тэсэж чадахааргүй байна. Олборлолт хийгдээд, түүнийгээ борлуулах ёстой байтал худалдан авалтгүй болчихсон. Манай улсын нүүрсний гол худалдан авагч нь өмнөд хөрш. Энд нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байгаа. Үнэ тогтворжих нь манай улсын хувьд хохиролтой. Яагаад гэвэл, Монголын нүүрсгүйгээр өмнөд хөрш нүүрсний үнээ тогтвортой барьж чадна гэсэн үг. Нэг, хоёрдугаар сард тус улсын нүүрсний хэрэглээ буурсан. Гэхдээ гаднаас импортлох нүүрсний хэмжээ 48 хувиар өссөн гэсэн судалгаа бий. Тодруулбал, 15.2 сая тонн коксжих нүүрс авсан байна лээ. Нүүрсний ихэнх хувийг Австрали Улсаас нийлүүлж, манай орон зай хумигдсан. Үүний цаана дэд бүтэц ямар чухал болох нь харагдаж байгаа юм. Хятад Улс өнгөрсөн жил 70 орчим сая тонн коксжих нүүрс импортолсон. Үүний 50 хувийг нь манай улс нийлүүлж байв. Энэ жил манайх маш хүнд байдалтай байна. Тиймээс хоёр улс хэлэлцээр хийж, нүүрсний тээвэрлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай. Саяхан “Монгол нүүрс” ассоциацаас санаачилсан салбар хоорондын мэдээлэл солилцох цахим хурлыг зохион байгуулсан. Хятадын талаас нүүрс худалдан авах сонирхолтой компани олон байна. Манай талаас нийлүүлэлт хийх хангалттай чадамж байгаа. Тиймээс хоёр улсын Засгийн газар үүнийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг энэ үеэр гаргасан” гэв.

ЦАГААН ХАДНЫ ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСЭД ОДОО ХАНГАЛТТАЙ НҮҮРС БИЙ

. Гэсэн ч энэ нь хангалттай тоо биш. Учир нь экспорт өдийд эд сэргэж, өдөрт 700800 машинаар нь гаргаж, нүүрсний машинууд багтаж ядан оочерлож байдаг үе. Нүүрсний тээвэрлэлт тус боомтод ямар байгаа талаар “Эрдэнэс Монгол” компанийн дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяр “Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замыг нүүрс тээвэрлэлтийг бид хариуцан ажиллаж байна. Өнгөрсөн онд Гашуунсухайтын боомтоор 20.6 сая тонн нүүрс экспортолж байв.

Энэ онд бид нүүрсний тээвэрлэлтийг харьцангуй өөдрөгөөр төсөөлж байсан. Оны эхэнд Хятадын талаас бага нүүрс авдаг учир өдөрт 200-300 машин нүүрс тээвэрлэж байлаа. Гэтэл коронавирусийн халдвар гарч нүүрсний экспорт эрс багассан. Нэгдүгээр сард 2.4 сая тонн нүүрсийг энэ боомтоор гаргасан. Хоёрдугаар сард экспорт бүрэн зогсож, гуравдугаар сарын дунд үед дахин сэргэсэн. Бид ихэвчлэн давхар чиргүүлтэй, чингэлэгтэй машинуудыг хилээр гаргаж байгаа. Тэгэхээр нүүрсний тонн, жин нэмэгдэж байгаа гэсэн үг. Урьд нь нэг машин 68 тонн нүүрс гаргадаг байсан бол чингэлэгтэй нэг машинаар 120 тонн нүүрс гарч байгаа гэсэн үг юм. Цагаанхадны гаалийн хяналтын бүсэд одоогоор хангалттай хэмжээний нүүрс бий. Талбайгаа чөлөөлсний дараа бид уртын тээвэрлэлт хийх ёстой. Удаан хугацаагаар хил дээр хүлээгдсэн нүүрсний чанар муудах, хорогдол үүсэхээр байна. Түүнчлэн уртын тээвэрлэлт, богинын тээвэрлэлт дээр тодорхой зохицуулалтыг хийж эхэлсэн. Ингэхдээ урт, богинын тээвэрлэлтийг хооронд нь давхцуулахгүй байхаар шийдэж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна” хэмээн ярилаа.

Б.Бадралмаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.67

Тэрбум таван зуун сая хүн амтай хятад улс манай улсаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж болзошгүй гэж хилээ хааж болгоомжилж байхад гурван сая иргэнтэй монгол улс гаднаас иргэдээ татаж авна гэж тэнэгтэх юм даа.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.45

Одоо тэд гэдийлгүй яахав дээ. Багаар бодоход үнээ буулгах давхар цохилт хүлээж бна. Улс төр, элдэв тэмцэл хийхдээ өөрсдийгөө биш улсаа бодож бай. Түүнээс машинаасаа буухгүй манай хэдхэн жолооч тахал тараана гэж айлаа юу. Тэмцэгч гэж өөрсдийгөө нэрлэсэн хогийн шаар, шавхруунуудаа мөрөөрөө ажил хийж гэдсээ тэжээ битгий улс эх оронд гай болоод бай.

Зочин
4 жилийн өмнө
150.129.142.69

Айлын хүүхдүүд айхтар бна шүү

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.44

Ардчиллын хувхай хүүрнүүдээ. Та нарын л тэнэг бодол үзэл баримтлалаас чинь анх болсын шүү. Хараал идмэрүүдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.