СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоох заавар өгсөн гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байсан бол энэ удаад доорх албан тушаалтнууддаа тус байгууллагад үзүүлдэг санхүүжилтээ зогсоох зааварчилгаа өгсөн гэдгээ мэдэгджээ.

АНУ нь ДЭМБ-ын сайн дурын бие даасан хамгийн том санхүүжүүлэгч бөгөөд нийт төсвийн 15 хувийг санхүүжүүлдэг байна. 2019 онд тус байгууллагад 400 сая ам.долларын сан бүрдүүлжээ.

Трамп тус байгууллагыг дэлхийн нийтийг хамарсан коронавирусийн халдвартай тэмцэхэд хүлээх ёстой суурь үндсэн үүрэг хариуцлагаа умартсан хэмээн буруутгажээ. НҮБ-ын салбар ДЭМБ нь коронавирус Хятадад тархсаны дараа түүнийг зогсоож чадаагүй ба зохион байгуулалтгүй ажилласан тул хариуцлагаа хүлээх ёстой хэмээн анхааруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Трамп ДЭМБ-ыг Хятадад хэт төвлөрч байна хэмээн шүүмжилсэн билээ.

Трампын үзэж байгаагаар ДЭМБ тахал Ухань хотод илэрсэн даруйд ажлаа сайн гүйцэтгэсэн бол дэлхийн мянга мянган иргэний амь насыг аварч, 200 гаруй улсад тархахгүй байсан гэжээ. Гэвч Трампыг гадагшаа анхаарлаа чиглүүлж байх хооронд улс оронд нь халдвар гамшгийн хэмжээнд аюул дагуулж байна хэмээн шүүмжлэгчид буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.