СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-15

"Сонгдо" эмнэлгээс илэрсэн хоёр тохиолдол үгүйсгэгдсэнийг "өвдөөд эдгэсэн байх" гэж таамаглаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

"УБ Сонгдо" эмнэлэгт хавдрын эмчилгээ хийлгэж байсан өндөр настан, уушгины үрэвсэлтэй гэгдэн амбулаторийн үзлэг хийлгэж явсан 40 настай эрэгтэй хоёроос коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас өчигдөр орой мэдээлсэн. Хоёр сарын өмнө Улаан-Үдэд зорчсон ач хүү нь өвөөдөө халдаасан байх өндөр магадлалтай байна гэж үзэж байсан юм. Хэвлэлийн хурлын үеэр түргэвчилсэн оношлуураар оношилсон гэдгийг дахин давтан онцолж байсан. 

Харин 

Энэ талаар "УБ Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан "Вирусгүй гарлаа. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай. Вирусийн эсрэг эсрэгтөрөгч үүссэн учир. Бусад шинжилгээнд хамрагдсан 40-өөд хүний хариу "сөрөг" гарсан гэж мэдээлжээ. 

Хэдийгээр дотоодод өвчний халдвар илрээгүй ч live tv-ийн хамт олноос үзэгч, уншигч та бүхнийг амны хаалтаа зүүж, гараа угаан, байнга ариутгаж, гадуур аль болох гарахгүй байх, гарсан бол олон бужигнасан газраар бага үйлчлүүлэхийг уриалж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бямба
4 жилийн өмнө
66.181.161.77

Болдсайхан эмч зориуд нийгэмд ташаа мэдээ тарааж байна. Түүнийхээр бол соvid-19 аль эрт монголд орж ирээд хүмүүс өвдөөд дархлаатай болчихсон ухааны юм ярих гээд байгаа нь аюул шүү. Үүнд нь итгэсэн ард түмэн улам назгайрч жинхэнээсээ өвчин тусах магадлал тун өндөр болно. Тэр цагт монгол дуусна. Ямар зорилготой ийм мэдээлэл тараагаад байгааг нь шалгах хэрэгтэй. Испани, Итали улс хятад оношлуурын 3О хувь нь худал мэдээлж байна гээд буцаасныг эрхэм эмч мэдэж байлтай. Тэгэхээр танай эмнэлгийн оношлуурт итгэх арга алга.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.60

Болдсайхан эмч маш буруу зүйл ярьж бна.хэрэв өвчлөөд эдгэсэн гэж байвал Сонгоод ЭМНЭЛЭГ хавьталуудыг тодорхойлох хэрэгтэй бна.ард түмнээрээ битгий тоглооё

Эич
4 жилийн өмнө
192.82.77.146

Эсрэгтөрөгч биш эсрэгбие

Жавзан
4 жилийн өмнө
103.212.117.192

Байхгүй юмийг байлгах гэж мөн их үзэж байна даа. Хэрэв эдэгсэн гэвэл Болдсайхан өөрөө эдгээсэн болж таарч байнаа даа. Короногийн эсрэг ямарч эмчилгээ хийгээгүй байхад өөрөө хар аяндаа л эдэгсэн болж таарч байнаа даа.

unshigch
4 жилийн өмнө
66.181.161.28

ugaasaa yyshignii hund owchtei baisan gee bizdee buh emchilgeeg uushgind hiisen bolhoor wirus ustsan baih magagui yum hosut emchilgeenii ymar taktig hergelj ymar emchilgee hiij baigaa songdod ymar yum hiiseng haritsuulj uzmeer yumuu

иргэн
4 жилийн өмнө
66.181.176.84

Улаан үдээс орж ирэхэд тусгаарлаагүй юм уу. Гаднаас ирсэн хүмүүсийг зүгээр явуулж байсан юм байна

zochin
4 жилийн өмнө
66.181.161.76

bitgii shoudaad bai il tod helj surtsgaa hed honogiin daraa medegdene.

Зочин
4 жилийн өмнө
202.131.232.202

КОРОНА ХАМРЫН ХАНИАД БИШ ХАР АЯНДАА ЭДГЭРСЭН БАЙНА БОЛДСАЙХАНД НОБЕЛИЙН ШАГНАЛ ӨГЧ МОНГОЛЧУУДАА УЛААН НОМНД ОРУУЛЬЯ ГЕНЕССИЙНХЭНД ХЭЛ ХҮРГЭЕ УРА.УРА

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.