СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-14

Г.Сугарбат: "Нахиа импекс", "Монос" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ОБЕГ-ын Шуурхай штабын үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат ариутгалын бодис, үйлдвэрлэгч нарт хийсэн хяналт шалгалт хийсэн талаараа танилцуулсан. 

“Нэгдүгээрт, . Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23 шаардлага хангасан 32 стандартын шаардлагад хүрэхгүй байна. Хадгалалтын буюу тээвэрлэлтийн явцад бодисын хэмжээнд өөрчлөлт орсон гэж үзсэн. БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий  бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Үүнийг огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Нийт 409 аж ахуй нэгж 32 нэр төрлийн халдваргүйтлийн бодисыг үйлдэрлэж байна. 

Хоёрдугаарт, гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж, ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд . Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт.

Гэтэл “Нахиа импекс”, “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллахыг шаардлага хүргүүлсэн байна. 

Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалтыг эхлүүлээд байна” гэсэн юм.

Техникийн спиртийг таних арга:

. Ердөө 100 грамм цэвэр техникийн спирт нь үхэлд хүргэх аюултай байдаг. Хордсон үед ходоод зангирч, огиулах, толгой эргэх, шүлс их ялгарахаас гадна амнаас цагаан хөөс сахардаг.  Архи болон этилийн спиртээс ялгаагүй тул гэрийн нөхцөлд шатааж таньж болдог. Жишээ нь, бол этилийн спиртийг шатаахад цэнхэр дөл гардаг. Хордсон тохиолдолд яралтай түргэн тусламж дуудах, түргэн иртэл хүнсний содыг усанд найруулж уун бөөлжих хэрэгтэй. Манай улсын иргэд гол төлөв этилийн спирттэй андуурч хэрэглэх, шар тайлах зорилгоор хэрэглэж хохирдог байна.

Энэ мэдээллийн дараачаас тус компаниуд техникийн спирт хэрэглээгүй гэдэг тайлбар өгсөн үүнд МХЕГ-аас албан ёсоор дараах мэдээллийг хийсэн LIVE: "Монос", "Нахиа импекс" компаниуд тусгай зөвшөөрөлгүйгээр гар ариутгагч үйлдвэрлэж байжээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Лам
4 жилийн өмнө
66.181.191.145

Монос дандаа хятад юм хийдэг бух эм нь хор монос хунс ххк буур хулхи юм бна лээ хаах хэрэгтэй хуухдэдээ ундаа жуус егч болохгуй шуу

Зочин
4 жилийн өмнө
150.129.143.159

Uneheer setgelgui muuhai umaa

Иргэн
4 жилийн өмнө
192.82.78.207

Хамгийн их худалдан авалт хийдэг газар монос. Хулхидуулаад байсан хэрэг үү

Unshigch
4 жилийн өмнө
202.179.27.46

Yaj ingej chaddag bainaa. Uneheer gomdmoor yumaa. Yatsarsan shunal geheeree iim ued hurtel ingedeg bnaa.

Болор
4 жилийн өмнө
203.91.115.49

Мэргэжлийн байгууллагуудхамтран ажиллаж, зөвлөн туслаж ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа 18 үйлдвэр бий болсон 18 бүтээгдхүүн зах зээлд хэрэглээнд гарсан сайхан байх болно. Юун түрүүнд хаана, торгоно гээд сүржигнэх хэрэггүй.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.6

Моносыг бүрмөсөн хаа зовлонгоор жаргаж баяжсан зомби хүүхэн архичин тамхичин янхан шид нь бүрдсэн Эрдэнэчимэг

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.6

Моносыг бүрмөсөн хаа зовлонгоор жаргаж баяжсан зомби хүүхэн архичин тамхичин янхан шид нь бүрдсэн Эрдэнэчимэг

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.6

Моносыг бүрмөсөн хаа зовлонгоор жаргаж баяжсан зомби хүүхэн архичин тамхичин янхан шид нь бүрдсэн Эрдэнэчимэг

Зочин
4 жилийн өмнө
66.181.160.10

Моносын Маамуу гэдэг жижиг савалгаатай ягаан өнгөтэй санитол гарт наалдамхай юмаа

L.Bayanbaatar.
4 жилийн өмнө
122.201.24.222

Yasan ayultai setgel muutai humuus ve. Monost 1 l spirt 24000 gej baisan, Grand mediin emiin sand 500 gr spirt 2500 bsa n ni yamar yalgaa bna?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.