СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д коронавирус дахин идэвхжсэн 100 гаруй тохиолдол илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНСУ-д коронавирусийн халдварын 10,000 гаруй тохиолдол илэрч, 222 хүн нас барж, 7,500 гаруй хүн эдгэжээ. Гэвч халдвар аваад эдгэсэн зуу гаруй иргэнд хоёр дахь шатны шинжилгээгээр коронавирус дахин илэрсэн байна.

Халдварын тархалт харьцангуй тогтворжсон гэж үзэж байгаа тул нийтээс зай барих дүрмийг иргэд огоорох шинж ажиглагдаад байгаа юм.

Ёнхап агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгос улсад нийт 116 өвчтөнөөс коронавирусийн халдвар дахин идэвхжсэнийг тогтоосон байна. Эдгээр хүмүүсийн 48 нь халдварын голомт болсон Тэгу хотын оршин суугчид байгаа ажээ.

Солонгосын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн захирал .

Өнгөрсөн долоо хоногт тус улсад вирус дахин идэвхжсэн 51 тохиолдол гарсныг мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Fox News  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.